Ерөнхийлөгч Доналд Трампийн твитер хаягийг устгасан явдал гарлаа

Twitter компанийн харилцагчийн туслах үйлчилгээний нэгэн ажилтан ажлаас халагдах сүүлчийн өдрөө Ерөнхийлөгч Доналд Трампийн твитер дансыг устгасан явдал гарчээ.

Өчигдөр буюу Пүрэв гарагийн орой 7 цагийн орчимд Ерөнхийлөгчийн хувийн твитер хаяг @RealDonaldTrump ажиллагаагүй болж, хандалт хийх үед “ийм хэрэглэгч байхгүй” гэсэн алдаа зааж байсан бөгөөд сошиал орчинд багаггүй шуугиан дэгдсэний эцэст 3 минутын дараа Твитер компани ерөнхийлөгчийн хаягийг буцааж сэргээсэн байна.

Энэ хэргийн хариуцлагыг тус компани бүрэн хүлээж буйгаа мэдэгдэж, энэ нь хүний хариуцлагаггүй үйлдлийн улмаас үүдсэн гэдгийг тус компани албан ёсоор мэдэгдээд байна. Улмаар компанийн мэдэгдэлд харилцагчийн туслах албаны нэгэн ажилтан санаатай ийм хариуцлагаггүй үйлдэл хийсэн гэдгийг нотлоод хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлсэн тухай дурьджээ.

Be the first to comment

Leave a Reply