Арлингтон хот цахилгаан скүүтерийн хэрэглээг дэмжинэ

Арлингтон хотод оршин суугчид цахилгаан скүүтер (e-scooter- цаашид цахилгаан скүүтер гэх) ашиглаж эхлээд хэдэн сарын нүүр үзэж байгаа билээ. Зарим хотуудад, тухайлбал хөрш зэргэлдээ Вашингтон ДС хотод цахилгаан скүүтерийн аюулгүй байдалтай холбоотой багагаггүй маргаан дэгдэж, зарим хотод энэ төрлийн хэрэгслийг хязгаарлах тухай яригдаж байгаа бол харин Арлингтон хотод цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг урамшуулж, дэмжих бодлого барьж байна.

Цахилгаан унадаг дугуй (electric-assist bikes- e-bikes), цахилгаан скүүтер (electric-assist scooters – e-scooters) гэх мэт тодорхой суурь, терминалгүй хөдөлгөөнт хэрэгсүүдийг “Shared Mobility Devices” (SMDs) гэж ерөнхийд нь нэрийдэж байгаа бөгөөд эдгээр төрлийн тээврийн хэрэгслүүдийн ашиглалт хэрэглээг 9 сарын хугацаатай зөвшөөрч, туршилт, ажиглалт хийхээр шийджээ. Улмаар хотын Удирдах Зөвлөлийн 09 сарын 25-ны хурлаар хотын нутаг дэвсгэрт ийм төрлийн үйл ажиллагаа явуулах компаниудаас нэг удаа 8000$ хураамж авахаар шийдвэрлэсэн бөгөөд оролцогч компани тус бүр эхний ээлжинд дээд тал нь 350 хүртэл тооны цахилгаан хэрэгсэл ашиглахыг зөвшөөрчээ.

Туршилтын 9 сарын хугацаанд хотын захиргаа цахилгаан хөдөлгөөнт тээврийн хэрэгслүүдийн ашиглалттай холбоотой иргэдийн санал хүсэлтийг цуглуулж ажиллах бөгөөд эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал хүсэлтийг mobility@arlingtonva.us цахим хаягаар хүлээж авах юм байна. Иргэд, төсөлд оролцогчдын санал хүсэлтэд үндэслэн тус хотод цаашид ийм төрлийн тээврийн хэрэгслийг албан ёсоор зөвшөөрөх эсэхийг шийдэж ажээ.

Дээрх туршилтад оролцох хүсэлтэй компаниудын хүсэлтийг хүлээн авч байгаа бөгөөд одоогоор албан ёсны зөвшөөрөлтэй компани хараахан байхгүй байгаа юм. Харин цахилгаан скүүтерийн үйл ажиллагаа явуулдаг Bird компани 2018 оны 10 сарын 14 хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна.

Be the first to comment

Leave a Reply