Уулын спортын “Earth Treks” Төв нээгджээ

“Earth Treks” нэртэй уулын авиралтын спортын төв Crystal City-д үүд хаалгаа нээлээ.
Өнгөрөгч Бямба гарагт нээлтээ хийсэн тус төв 1235 S. Clark St. in Crystal City, VA-д байрлах бөгөөд 7 хоногийн долоо өдөр ажиллах юм байна.
Цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт өглөө 6 цагаас шөнийн 11 хүртэл, харин Бямба гарагт өглөө 8-с оройн 8, Ням гарагуудад оройн 6 цаг хүртэл ажиллах ажээ.
Тус төвөөр үйлчлүүлэх хураамж 1 хүний өдрийн 25$, харин сарын нэвтрэх эрх 89$ байх бол гэр бүлийн нэвтрэх сарын эрх сард 150$ байх гэнэ. Тус төвд уулын авиралтын спортоор хичээллэдэг, сонирхогчдод зориулсан 45000 хавтгай дөрвөлжин фут талбайд уулын авиралтын бүх элементийг агуулсан тоноглолтой цогцолбор юм.
“Earth Treks” төв нь Мэрилэнд, Колорадо мужуудад 4 салбартай бөгөөд Виржиниа мужид нээгдэж буй анхны салбар нь энэ юм. тус төвийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу.

Be the first to comment

Leave a Reply