АН Сенатад олонхийн суудлаа хадгалж чадлаа.

11 сарын 8-нд болсон завсрын сонгуулийн дүн эцэслэн гараагүй, улмаар өчигдөр Бямба гараг хүртэл Конгрессийн 2 танхимд аль нам ялах нь бүрхэг хэвээр, хүлээлттэй байсан юм. Харин өчигдөр Бямба гарагт Nevada мужид маш өрсөлдөөнтэй сонгуулийн санад  хураалтад Сенатор Catherine Cortez Masto санал авч дахин сонгогдсоноор Сенатын танхимд Ардчилсан Нам олонхи болох нь тодорхой боллоо.

Өнөөдөр Ням гарагийн байдлаар Сенатад АН 50 суудал, (АН-тай бүлэг болдог бусад улс төрийн хүчнээс 2 суудлыг багтааснаар), БНН 48 суудалтай болоод байна. Мөн одоогоор санал хураалт дуусаагүй, сонгуулийн урьдчилсан дүн гараагүй Аласка мужид БНН тэргүүлж байгаа бол Georgia мужид давтан санал хураалтыг 12 сарын 6-нд товлоод байгаа юм.

Харин Төлөөлөгчдийн Танхимд Өнөөдөр Ням гарагийн байдлаар БНН 211 суудал, АН 203 суудалтай болоод байгаа бөгөөд хэвлэлүүдийн урьдчилсан таамгаар БНН Төлөөлөгчдийн Танхимд олонх болох бүрэн боломжтой байгаа ажээ. Төлөөлөгчдийн Танхимд олонх болохын тулд 218 суудал шаардлагатай юм. Өнөөдөр үдийн 12 цагийн байдлаар Oregon, Colorado, California, Maine, Arizona, Alaska зэрэг мужуудын зарим тойргуудад санал  хураалт дуусаагүй, хүлээгдэж байгаа юм.

Энэ жилийн завсрын сонгуулиар 36 мужад мужийн Захирагчийн сонгууль болж байгаа бөгөөд 50 мужийн дүнгээр тооцоход 25 мужид БНН, 23 мужид АН тус тус мужийн Захирагчийн суудалд сууж байгаа юм. Энэ жилийн захирагчийн сонгуулиар 36 нэр дэвшигчид гол төлөв дахин сонгогдсон бол Ардчилсан Нам Nevada мужид, БНнам Maryland болон Massachusetts мужуудад ялагдсан буюу эсрэг намын нэр дэвшигчдэд суудлаа алдаад байна.

Be the first to comment

Leave a Reply