Өнөөдөр сонгуулийн өдөр

Virginia Primary Election

Өнөөдөр Виржиниа мужийн Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намууд амбан захирагч, дэд захирагч, хууль санаачлах мужийн төлөөлөгчдийн танхимын гишүүдэд нэр дэвшигчийг тодруулах санал хураалт болж байна. Санал хураах байрууд өглөөний 6 цагаас ажиллаж эхэлсэн бөгөөд санал хураалт орой 7 цагт хаагдах ажээ.

Одоогийн Виржиниа мужийн амбан захирагч Terry McAuliffe дахин сонгогдох хуулийн хугацаа дуусгавар болсон тул түүний орыг залгах сонгуульд тэргүүлж буй 5 нэр дэвшигч байгаагаас Ардчилсан намаас одоогийн мужийн дэд захирагч Lt. Gov. Ralph Northam,  төлөөлөгчдийн танхимын гишүүн Rep. Tom Perriello нар сонгогчдын саналаар тэргүүлж явна. Perriello  нь Ерөнхийлөгч Доналд Трампийн засаг захиргааны бодлогыг хүчтэй эсэргүүцэгч бол Northam төрийн албаны арвин туршлагатай, одоогийн Виржиниа мужийн амбан захирагчийн бодлого чиглэлийг үргэлжлүүлнэ гэсэн уриатай байгаа юм.

Энэ удаагийн Виржиниа мужийн эрх баригчдыг сонгох сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг сонгох санал хураалт зөвхөн мужийн хэмжээнд бус АНУ даяар анхаарлын төвд байгаа юм. Учир нь энэ сонгууль нь Ерөнхийлөгч Трамп ажимл хүлээж авснаас хойш анхны олон нийтийн сонгуууль болж байгаа тул одоогийн засаг захиргааны явуулж буй ажилд ард нийт ямар хандлагатай байгааг илэрхийлсэн сонгууль болно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply