Өнөөдөр Presidential Alert анхааруулгыг бүх гар утсанд илгээнэ

Өнөөдөр өдрийн 2:15 минутад АНУ дахь бүх гар утас хэрэглэгчдэд ерөнхийлөгчийн (emergency presidential alert) гэх тодотголтой анхааруулга мессеж илгээх гэж байна.Энэ туршилтын мессеж нь АНУ-д анх удаа бүх иргэдэд хандсан анхааруулга мессеж бөгөөд террорист халдлага, гоц халдварт өвчин, байгалийн гамшиг гэх мэт олон нийтийг хамарсан ослын үед ашиглах зориулалттай ажээ.

Иргэд энэ анхааруулга мессежээс татгалзах боломжгүй бөгөөд зарим мужид үүнтэй холбоотой шүүхийн маргаан эхлээд байгаа гэнэ.

Өнөөдөр өдөр таны гар утсанд “THIS IS A TEST of the National Wireless Emergency Alert System, No action is needed.” гэсэн мессеж ирэх бөгөөд 2 минутын дараа АНУ-д үйл ажиллагаа явуулж буй радио телевизүүдэд мөн утга бүхий анхааруулга цацаж ажээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*