2024-03-29
Loading Events

« All Events

  • This event has passed.

Magic Mongolia – Washington DC meeting

2018-04-07 @ 7:00 pm - 2018-04-08 @ 9:00 pm

Монгол улсад хүний наймаа, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг ‘Лантуун Дохио’ ТББ болон АНУ дахь салбар байгууллага болох ‘Lantuun Dohio USA’ байгууллагууд нь эх орныхоо хамгийн эмзэг асуудал болоод байгаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг бодит үр дүнг гаргахаар ‘ИД ШИДИЙН ОРОН’ төслийг 2016 оноос санаачлан өнөөдөр хүртэл сайн дурын үндсэн дээр, тодорхой шатлалтайгаар үр дүн гарган ажиллаж байгаа билээ.
Бидний хэрэгжүүлж байгаа Монголын анхны жишиг ‘Хүүхэд Хамгаалал Хөгжлийн Төв’ болох Ид Шидийн Орон төсөлд олон олон Монголчууд хандив тусламжаа өргөн бодит туслалцааг хүргэсний дотор АНУ-д ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монголчууд та бүхэн ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлох нь зөв юм.

– Бид таны өгсөн хандив тусламжийг хэрхэн зарцуулж, ямар бүтээн байгуулалт босгоод байгаа вэ?
– Ид Шидийн Орон төсөл нь яг хэнд бодит туслалцаагаа үзүүлж, одоо хэрхэн ажиллаж байна вэ? Цаашдаа ямар өөрчлөлтийг бид нийгэмд гаргахаар зорьж байна вэ?
– Та энэ төсөлд хэрхэн нэгдэж, Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд бодит тусламжийг яаж хүргэж чадах вэ?

Эдгээр асуултуудад хариу өгч, өнгөрсөн хугацааны ажлын үр дүн, тайланг та бүгдэд тавихаар ‘Лантуун Дохио’ ТББ-н Монгол дахь төслийн ахлагч залуус маань АНУ-д айлчлан ирж Монголчуудтайгаа уулзахаар төлөвлөөд байна.

Уулзалтын баг бүрэлдэхүүн:
– Лантуун Дохио ТББ үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан
– Лантуун Дохио ТББ удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбилэг
– Ид Шидийн орон төслийн багийн ахлагч Б.Тэлмэн
– Ид Шидийн Орон төслийн үйл ажиллагаа хариуцагч О.Мишээл
– Lantuun Dohio USA NGO бүрэн бүрэлдэхүүн.

Энэхүү цуврал уулзалтын дараагийн зогсоол
Washington DC хот болж байна. Washington DC хотод уулзалт доорх 2 өдрүүдэд үргэлжлэх болно. Уулзалт:

4-р сарын 7, Бямба гарагт 6-9 PM

4-р сарын 8, Ням гарагт 6-9 PM

Хаяг:
ТУН УДАХГҮЙ ! ! !

Ид Шидийн Орныг хамтдаа бүтээлцсэн, цаашдаа бодит үр дүн гартал бидэнтэй хамтдаа алхах хүсэлтэй Ид Шидтэй Ах Эгч та бүгдийг цаг заваа гарган хүрэлцэн ирэхийг урьж байна!

Details

Start:
2018-04-07 @ 7:00 pm
End:
2018-04-08 @ 9:00 pm
Event Category:
Website:
https://lantuundohio.org/