Мужийн нутаг дэвсгэрт цахилгаан машин цэнэглэх сүлжээ байгуулна

Виржиниа муж Волксвагон компанийн торгуулийн мөнгөний өөрт ногдох хэсгийг мужийн нутаг дэвсгэрт цахилгаан машин цэнэглэх сүлжээ байгуулахад зарцуулахаар болжээ.

Улмаар мужийн нутаг дэвсгэр цэнэглэх станцын сүлжээ байгуулах энэ төсөлд Лос Анжелест төвтэй ” EVgo Services LLC” Компанийн “EVgo” цэнэглэх станцуудыг суурилуулахаар шалгаруулсан байна.

“EVgo Services LLC” компани одоогоор цахилгаан машин цэнэглэх технологи, хүчин чадлаар АНУ-д тэргүүлж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар 34 муж улсад нийт 1000 гаруй цэнэглэх станц ажиллуулж байгаа бол Вашингтон болон Балтимор орчимд ч цөөнгүй станц байршиж байгаа гэнэ.

Энэ төслийн хүрээнд эхний ээлжинд Falls Church хотын нутаг дэвсгэрт “EVgo” загварын станцуудыг суурилуулахаар төлөвлөж байгаа юм.

Германы автомашин үйлдвэрлэлийн “Volkswagen” компани АНУ-д зах зээлд борлогдож, ашиглагдаж буй дизель машинуудын утаан дахь хорт агууламжийг хяналтын төхөөрөмжид бууруулж мэдээлэх төхөөрөмжүүдийг автомашинууддаа сууррилуулсан нь илэрч, улмаар нийт 3 орчим тэрбум долларын торгуульд унаад байгаа билээ. Тэгвэл энэ торгуулийн хөрөнгөөс Виржиниа мужид 93.6 сая доллар ногдож байгаа ажээ. Энэ хөрөнгийн 15 хувийг Виржиниа мужийн Байгаль Орчны Яам захиран зарцуулах эрх олгосны үр дүнд ийнхүү цахилгаан машин цэнэглэх станц суурилуулах ажил эхэлж байгаа юм.

Эхний ээлжинд замын хөдөлгөөн ихээр төвлөрсөн хурдны зам, хүн ам ихтэй суурин орчимд цэнэглэх станц суурилуулах бөгөөд суурилуулах цэнэглэх станцын тоо хараахан тодорхой бус байгаа юм.

Дашрамд дурьдахад Виржиниа мужийн нутаг дэсвгэрт цахилгаан машин цэнэглэх нийт 100 орчим станц ажилладаг байна. Виржиниа муж 2027 онд цахилгаан машины эзлэх хувийг 15 хувьд хүргэх буюу дараагийн 10 жилд цахилгаан хөдөлгүүрт машины тоог 1 саяд хүргэх зорилт тавиад байгаа билээ.

Be the first to comment

Leave a Reply