02 сард АНУ-н эдийн засагт 313,000 ажлын байр шинээр бий болжээ

АНУ-н Эдийн засаг өнгөрөгч 2-р сард 313,000 шинэ ажлын байр нэмэгдсэн тухай өнөөдөр АНУ-н Хөдөлмөрийн Яамнаас гаргадаг ээлжит тайланд дурьджээ.

Энэ нь эдийн засагчдын таамгаас илүү гарсан огцом өсөлт бөгөөд ажлын байр хамгийн их өсөлттэй байсан 2016 оны 7 сарын дүнгээс ч давж гарсан үзүүлэлт юм. Харин ажилгүйдлийн түвшин өөрчлөгдөөгүй буюу 4.1 хувьтай гарсан нь сүүлийн 17 жилийн хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна.

АНУ-н үйлдвэрлэлийн салбарт 31,000, банк санхүүгийн салбарт 28,000 шинэ ажлын байр бий болсон бол барилгын салбарт 61,000 ажлын байр үүссэн нь хамгийн идэвхтэй салбарт тооцогджээ.

Ийнхүү 2008 оны эдийн засгийн хямралаас хойш АНУ-н эдийн засаг тогтвортой өссөөр байгаа бөгөөд сүүлийн хоёр гарсан эдийн засгийн өсөлтүүд нь Ерөнхийлөгч Доналд Трампийн дотоодийн бизнесийг дэмжих бодлогын үр дүнд ажил олгогчид эдийн засагт илүү итгэлтэй хөрөнгө оруулж эхэлсэнтэй холбоотойг ажиглагчид тайлбарлаж байгаа юм.

Эдийн засгийн нааштай мэдээний дараагаар АНУ-н томоохон хөрөнгийн биржүүд өсөлттэй байлаа.

Be the first to comment

Leave a Reply