“Founder’s Square” төслийг баталлаа

Арлтингтон хотын Удирдах Зөвлөлийн Бямба гарагийн хуралдаанаар Ballston- орчмын 4040 Wilson Blvd. хаягт өрнөж буй “Founder’s Square” төслийн хүрээнд баригдах барилгын зөвшөөрлийг баталжээ.

“Shooshan Co.,” компанийн хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд хэд хэдэн томоохон барилга баригдах бөгөөд одоогоор зарим барилгын суурь, далд автомашины зогсоолуудыг барьж байгуулаад байгаа юм.
Нийт 5.35 акр газрыг хамрах бүтээн байгуулалтад 13 давхар “DARPA” компанийн тусгай хамгаалалттай офисын барилга, 17 давхар “The View” орон сууцны цогцолбор, 11 давхар “Residence Inn” буудлын барилга, мөн нэг давхар үйлчилгээний төвийн барилгаас гадна төслийн хоёр дахь шатанд 12 давхар орон сууцны цогцолбор, 2 давхар үйлчилгээний төвийн барилгуудыг барих ажээ.
Энэхүү төслийг анх 2008 хотын Удирдах Зөвлөлөөс баталснаас хойш ийнхүү 3 удаагийн хурлаар үе шаттай зөвшөөрөл олгож дуусч байгаа юм. Төслийн хүрээнд оршин суугчид, олон нийтийн зориулалттай бүтээн байгуулалт хийх үүргийг төсөл хэрэгжүүлэгч хүлээж байгаа бөгөөд эдгээрт “538 N. Pollard St” хаягт орших “Mosaic Park” цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд 6.6 сая долларын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ олон нийтийн урлаг соёлын санд 75 000 доллар, бага орлоготой иргэдийн орон сууцны санд 900 000 долларын хандив оруулах үүргийг төсөл гүйцэтгэгч компани тус тус хүлээгээд байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply