Францад террорист халдлага гарч 3 хүн амь үрэгдлээ

Өнөөдөр өглөө Францын өмнөд хэсгийн Carcassonne хотод зэвсэгт этгээд 3 хүний аминд хүрч, улмаар олон хүн барьцаалсан хэрэг гарлаа.
Францын Ерөнхийлөгч Эмануэл Макрон хэрэг явдлын террорист халдлага гэж зарлаад байна.  Тус улсын эрх баригчдын мэдээлснээр хэргийг Redouane Lakdim гэгч 26 настай этгээд үйлдсэн бөгөөд Францын тусгай хүчнийхэн түүнийг буудаж хөнөөсөн байна.

Францын Дотоод хэргийн Сайд Gerard Collomb хэвлэлд өгсөн тайлбарт ‘Lakdim нь хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд тус улсын тусгай албад түүнийг сэжиглэн шалгаж байсан ч олон нийтэд аюулгүй, радикал үзэлгүй гэж үзсэний улмаас ‘ зөнд нь орхисон байжээ. Одоогоор алан хядах Исламын улс бүлэглэл хэргийн хариуцлагыг хүлээхээ мэдэгдээд байгаа ч үүнийг нотлох баримт одоогоор байхгүй байгаа ажээ.

Хэргийг товч сануулвал орон нутгийн цагаар өглөө сэжигтэн Lakdim цагдаа нарын зүг гал нээж, замд явсан машинтай хүнийг буудан хөнөөж машиныг нь унаж зугтжээ. Улмаар Trebes гэх жижиг хот дахт хүнсний ‘ Super U’ супермаркетад орж хүмүүсийг барьцаалан, дахиж 2 хүний аминд хүрсэн байна. Мөн халдлагын улмаас олон хүн бэртэж шархадсан тухай мэдээлж байна. Гэмт этгээд хүн барьцаалж байх явцдаа 2015 оны 11 сард 130 хүний аминд хүрсэн террорист халдлагыг үйлдсэн гэмт этгээдийг шоронгоос суллах шаардлага тавьж байсан тухай хэвлэлүүдэд мэдээлж байна.

Францын Carcassonne нь эртний хуучин хот бөгөөд харьцангуй тайван бүсд тооцогддог байна.

Be the first to comment

Leave a Reply