Шинэ хичээлийн жилд Free/Reduced Lunch Өргөдөл онлайнаар бөглөх боломжтой боллоо

Ирэх 09 сарын 04-нд эхлэх 2018-2019 оны шинэ хичээлийн жилд бага орлоготой өрхүүд хүүхдийн сургуулийн үнэгүй хоолны өргөдөл (Free/Reduced Lunch Application)-ийг онлайнаар бөглөх боломжтой боллоо. 

ЭНД ДАРЖ Онлайн өргөдлийн маягт бөглөнө үү.

Харин онлайнаар өргөдөл гаргах боломжгүй бол өөрийн харьяаны сургууль дээр болон Food and Nutrition Services (2110 Washington Blvd, Arlington VA) дээр өөрийн биеэр ирж цаасан өргөдөл гаргаж болох юм.

Дашрамд дурьдахад өнгөрсөн жилийн хичээлийн жилд үнэгүй хоол (Free/Reduced) авч байсан хүүхдүүд шинэ хичээлийн жилийн эхний сард буюу 9 сард багтаж шинэ өргөдөл гаргах шаардлагатай болно.

Be the first to comment

Leave a Reply