“Gables Pointe 14” цогцолборын барилгын ажил эхэллээ

39 байрыг бага орлоготой иргэдэд зориулна

Арлингтон хотын “Courthouse” дүүрэгт 2 орон сууцны цогцолборын суурийн ажил эхэллээ.
2015 онд хотын Удирдах Зөвлөлөөс батлагдсан тус бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 370 айлын, 12 болон 6 давхар 2 ширхэг орон сууцнаас гадна мансуурах бодист донтсон өвчтөнүүдийн нөхөн сэргээх эмчилгээний төвийн барилгын дахин төлөвлөлтийг тус тус барьж байгуулах юм.

Courthouse дахь 1307 N. Rolfe Street хаягт баригдах “Gables Pointe 14” орон сууцны цогцолборын төслийг “Gables Residential” компани хариуцан гүйцэтгэх ажээ.
Хотын захиргаатай байгуулсан гэрээний дагуу тус цогцолборын орон сууцнуудын 39 орон сууц нь “Affordable Unit” буюу зөвхөн бага орлоготой иргэдэд зориулсан, зах зээлийн ханшаас бага түрээстэй байх ажээ. Мөн гэрээний дагуу “Gables Residential” компани хотын хүн амын тусын тулд, тэр тусмаа олон нийтийн урлаг уран сайхны ажилд 75000$ хөрөнгө оруулалт оруулахаар тохирсон юм.

Шинэ орон сууцны бүтээн байгуулалтын төсөл 2020 оны өвөл бүрэн дуусахаар төлөвлөж байгаа ажээ.

Be the first to comment

Leave a Reply