Тунгаамал 

Миний аав аа… –
Хөөрхий охин минь!.
Охиноон би хөтөлж, бага нялхын нь алхаанд тааруулах гэж хөлөө ойр, ойрхон зөөн гишгэж явлаа. Бид хоёр ойн нарийхан жимээр буцаж явав. Жижигхэн цагаан алчуур эрүүвчлэн зангидаж, богино тоодон баривчны хормой дэрвээд миний охин жимнээс нэгэн үе гүйж гаран, нэгэн үе түүсэн цэцгээ надад харуулах гэж,

— Аав аа, миний аав аа… гэж дуудна

Бусад, үе тэнгийн нь охид бол ааваас гадна, энэ дэлхий дээр ээж гэж нэгэн сайхан хүн бий, тэр хүнийг аавгүйгээр юм уу, эсвэл аавыг тэр хүнгүйгээр ойлгож үл болно гэдгийг сайн мэдэх атал, миний охинд байгаль, дэлхийн жам ёсоор тус тусдаа дуудагдах ёстой тэр хоёр үг зөвхөн аав гэсэн үгэнд уусан нийлсэн бөгөөд мэдээ орох цагаас «аав аа, миний аав аа!» гэж дуудаж сурсан нь өр зүрх бүлээцүүлэх шиг болно. Хал үзэж яваа эр хүн, балчир охин хоёрын амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Бид хоёр өнөөдөр аймгийн төвөөс гарч, замын машинаас тэртээ хол доод амны адагт бууж, явган явсаар буцаж яваа нь энэ, Аймаг дээр бол, миний хувьд хөөцөлдөх бага сага ажил байсан, гол нь охиноо усанд оруулж, хувцсыг нь сольж, юм үзүүлээд буцаж яваа нь энэ шүү дээ.

– Би өөрөө Хөвсгөлийн их хөвч тайгын гүнд байх алтны жижигхэн үйлдвэрт ажилладаг бөгөөд бараг амьдралгүй мэт харагдах их хөвч тайга дунд гэнэт боссон ажилчны суурин, голыг цөөрөм болгоод дотор нь хөвж яваа дөрвөн тавцант асар том ганц «Дараг» хэмээх онгоц бол охин бнд хоёрын орон гэр билээ.
Тэнд хүүхэд цөөн, ер нь гэр бүл бологсод ховор, хүүхдүүд бол ховор үзэгдэх амьтдын нэг мөн байлаа. Тиймдээ ч тэр бил үү, миний охиныг таалан эрхлүүлэх хүн олон, уйдаж хоцорсон геологийнхон охиноор минь эгээл нэг амьд хүүхэлдэй мэт тоглох шахна.

Ялангуяа манай хажуу өрөөний инженер Болд бүр ч дэндүү. Гэртээ байгаа үедээ мянгантаа дуудаж, заримдаа морь шиг нуруун дээрээ унуулаад, дөрвөв хөллөж явах нь наад захын, хэрэг. Охин ч түүнд дэндүү сайн.

– Болд ахаа! Болд ах аа! гэж хаа холоос дуудан, тавагнаас сүүлчийнхээ чихрийг боловч өгөх гэж гүйнэ.
– Чиний охин хөөрхөн охин! Ийм хүүхэдтэй бол би яасан ч өөрийгөө ганцаар хүн гэж бодохгүй! гэдэг билээ.

Болд өөрөө дөч гарч, гол төлөв ажлын мөр хөөн ганцаар явдагтаа ч ингэж боддог байж болох юм, Гэтэл хүүхдийг хайрлах эрдэм бол өөрөө үр хүүхэдтэй байж буй болдог бөгөөд Болд маань миний охиноос доод тал нь арав ах таван жаалын эцэт юм байж!

Ер нъ Болд сонин зантай хүн. Оройд барагтай бол гэрэл гаргахгүй. Зун ч бай, өвөл ч бай зууханд гал өрдөж, амыг нь онгойлгоод гэрэлд нь юм бодож суух дуртай.

Асаавал чийдэн байх атал зуухиы гэрэлд заавал ном шагайж . нүднийхээ шилийг дух руугаа түлхэн
– Ай сайхан! Мөн ч сайхан гэж дуу алдах дуртай.

– За юу болоо вэ, Болд гуай? гэхэд

– Наашаа суу. Хоёул жаал ярья. Охин унтсан уу? гэж асуугаад хэзээд бэлхэн байх хоёр жүнз, нэгэн шилний дундуур хар архи гарган хундагалаад:

— Уран зохиолын ном уншдаг уу? Амьдралын хамгийн сайн сайхныг хүн номноос олж авдаг юм, шүү! Дүү минь би гучин хоёр жил ном уншиж байна. Сайхан ном унших, ай мөн сайхан! За уучих! гэнэ. Тэгээд зуухандаа мод чихэж галын нь гэрэлд нүд нь туяаран байж ярих нь:
— Что такой самародок? (Самародок гэж юу вэ?…) Хамгиин гачлантай нь бид өчнөөн хөдөлмөр зарж эрэл хайгуул хийх боловч байгалиас цэврээрээ тунасан цул алт олж чадахгүй байна. Нэг тийм юм олдог бол… гайхуулахсан. Дүү минь, цэврээрээ тунасан алт ховор зүйл. Дэлхийн шинжлэх ухаанд цөөн баримт! Гэвч бид эрж явна. Олох л болно. Ингэхэд чи яагаад гэрлэдэггүй хүн бэ? Би доош тонгойн, юу хариулахаа мэдэхгүй болно.

— Гэрлэх хэрэгтэй. Тэгэхдээ бүр одоохон шүү! Хэнтэй гэрлэнэ гэж бодож байна. Аа? гэнэ.

– Би юу ч хэлэхгүй. Зангий нь мэдэх болохоор асуусандаа өөрөө хариулахыг нь хүлээнэ. Тэгтэл ч,

– Эрхэм нөхөр минъ, би хүүхнүүдийн ухааныг бүрэн мэддэг хүн биш, тэгэхдээ чамд зөвлөе. Чи хүний анхны хайрыг л ав. Анхны хайр! Ай, тэр бол ёстой байгалиас заяасан тунгаамал алт шүү!

– Болд гуай минъ. охиноо зовоох вий гэж бодох юм. Үнэндээ гучин настай эр хүн гэдэг чинь…-гэж намайг хэлэхээр Болд гуай босон харайж өрөөн дотуураа ийш тииш алхан халаасандаа гараа хийж хурдан хэлэх нь:

– Тийм биш огтхон ч тийм биш. Гучин нас гэдэг чинь хүү минь нялхаараа байна гэсэн үт. Гучин настай гэрлэсэн хүн алиныг хэлж барах вэ? Бүсгүй хүний үзэсгэлэн гоо бол зуны гурван сар шиг богинохон настай зүйл. Хамгийн гол нъ тэдэнд сайн хүн, үр хүүхэд хэрэгтэй. За дүү минь дэндүү даруудаа алдаж байна. Одоо л чухам гэрлэдэг нас…

– За яахав гэрлэе гэе. Тэгтэл тэр хүн маань хаана байна? …гэж би асууна.

Харин тэгэхэд Болд инженер гэнэт инээд алдан, сэтгэл нь амрах мэт сандал дээр сууна.
— Зөв! Нээрээ хаана байна? Үгүй… олох хэрэгтэй. Олоод нааш нь авчрах хэрэгтэй. Чиний охин хэнд ч гэсэн амархан дасна! Нээрээ шүү! гэнэ.

Сүүлчийн энэ яриа уржигдар болжээ. Би аймаг руу явна, охиноо алс аянд ядарна хэмээн эрт унтуулж, чемодан саванд хувцсаа хийж байхад дуудсан хэрэг.
За юу болов? Самородок олов уу? гэж одоо очиход нь асууна.

– Нээрээ тэгнэ. Тийм зантай юм. Ердөө л дэлгүүрээс хэдэн цаасаараа авчих гэж байгаа юм шиг тэгж хэлдэг хачин хүн гэж би бодов. Охин минь ядрав бололтой, ногоон дээр суун, нүд нь талимаарч:
– Миний аав аа ..би унтъя! гэв. Охиноо би тэвэрч, ид зуны халуун наранд ойн сүүдэр дагасхийн алхав. Ойд хөхөө донгодож, бургасны завсраар тунгалаг цэнхэр гол сэрүү татуулан урсаж байна.

– Манайхны ажил амар биш. Тэгтэл бас хүн дааж давшгүй хэцүү ч биш. Ялангуяа оройн ээлжтэй үед аав хүү хоёр сүрхий сандарна. Хамгийн хэцүү нь шөнийн арван хоёрт намайг ажилд гарахад охин маань эзгүй байшинд ганцаараа унтаж үлдэнэ. Охиноо айх болов уу гэж сэтгэл зовж заримдаа айлынхаа хүнд захих юм уу эсвэл сургуулийн хүүхэд гуйж хонуулна. Өдрийн ээлжтэй үед л амар, цэцэрлэгт нь явуулаад, ажилдаа эрт гарна.

Аймгаас намайг ирэхэд Болд ах байсангүй, төв рүү явжээ. Өрөө нь том хар цоожоор дараастай хэд хонов. Түүний эзгүйд охин бид хоёр их санана. Дуу чимээ дорхноо намдсан мэт санагдаж, зөвхөн хоёр биедээ шивнэх шахам ярина. Энэ удаа ч гэсэн Болд ахыгаа хүлээж ядсан охин минь бур царай алдаж гүйцлээ.
Аа, яасан уддаг юм бэ, Аав аа? гэж байн байн асууна.

– Ирнээ, одоохон ирнэ….

Алтныхны амьдрал хэвийн явж байлаа. «Дараг», онгоц маань том цөөрөмдөө хөвж, алт эрсэн асар том гар мэт өрмүүд нь хорин алдын дороос элс, шаврыг нужигнатал татаж, эрдэм шинжилгээний хөлөг маань ажлын өдөр, их далайд гарсан хөлөг онгоц холын замдаа аажуухан зорих шиг зөөлхөн нүргэлнэ. Ер нь аливаа алтны уурхай улсын нууцтай холбоотой байдаг болохоор дэг журам ч хатуу, харуул манаа чанга тул, тэнд ажиллагсад хүртэл дуугаа намсган дэндүү ноомой, бүрэг даруу зангаар, ажлаа илтгэх жишээтэй.

Болд инженер ямар хэргээр хот явсныг хэн ч мэдсэнгүй. Мэдье гэж ч бодсонгүй. Нэлээн хэд хоногийн дараа, уурхайн ажилчин гэж дөрөв таван хархүү, өөрийнхөө садангийн хүн гэж нэг бүсгүй дагуулан их хэрэг бүтээсэн хүний бардам инээмсэглэлээр ,нэг л орой буудаг байна.

— Болд ах аа. Болд ах аа! гэж охин баярласан гэж тоймгүй.

— Аа миний муу бүжин! гэж Болд гуай охиныг тэврэн авч дээр дээр шидэн,
– Байз, Би чамд юу авчирсан гэж санаж байна? хэмээн чемоданаа уудлан, уруу нъ харуулахад уйлан дуугардаг жижиг хөөрхөн хүүхэлдэй гаргаж, баахан гялгар цаастай чихэр, боов шоовны хамт бариулав.

– За Агиймаа танилц. Энэ манай хажуу айлынхан. Нэг ёсондоо манайхан гэсэн үг. Энэ аав, охин хоёр гэж ёстой буянтай улс даа, дүү минъ. Алтныхны хайр татсан хоёр… Энэ аавыг нь Ганбаа гэдэг юм.
– Аль вэ, Ганбаа минъ хоол хий, Бүр баруун гарынхаа хоолыг хийнэ шүү! Зочноо дайлъя… гэлээ.

Арван зургаа, долоон, насны жаахан охин над руу хот газрын хүний сониуч зангаар харснаа, тэр дороо ингэх нь миний үүрэг гэсэн шиг шүүр авч, гэр орон цэвэрлэж гарлаа, Би хоол хийж, ойгоос түүсэн модны мөөгөөр хачирлан, гахайн мах, нарийхан хэрчиж, зууш хийж тавиад, тэр дороо жаахан ногоо хөшгөлж, зэрлэг сонгинотой хоол хийв.
Миний хоол Агиймаад таалагдав бололтой. Зочин хүнд хоол амттай санагдвал, хийсэн хүнд түүнээс илүү жаргал. хаана байх вэ.

Хоолны дараа гадуур гарч Болд гуай надад хот газрын сонин хачинг хөөрөн, ганц нэг жүнз юм балгаж,
— Чи харж байгаарай нөхөр минь. Ойрын үед би заавал самародок олно. Түүнийхээ дээр Хөвсгөлийн газар усны нэрийг бичиж дээд газар илгээнэ. Монгол бол цэвэр алтны орон… Баримт нь энэ гэж харуулна… гэж Болд гуай нүд нь сэргээд ярив.

Маргаашаас нь Агиймаа уурхайн конторт бичээчийн ажилд орлоо.

Манай энд бол шинэ хүн ирэх нь байтугай, хэн нэгийгээ бараг худалч хүнд өнөө шөнө хайшаа харж унтав гэдгийг андахгүй мэдэх газар. Тэр тусмаа бүр, залуухан царайлаг бүсгүй ирнэ гэдэг бол уурхай даяар шуугилдсан явдал болно. Агиймааг ирэхэд ч мөн тэгж л шуугилаа. Инженерийнхээр, эсвэл манайхаар ирдэг хүн олон болж саваагүй зарим нь даргын үүдний өрөөг байн байн онгойлгож хөөгдөнө, Хэрэв уул нь баахан хөнгөмсөг, тэгээд алив нэгэн адал явдлаас буцахгүй хүн байсан бол Агиймаа тэр дороо л алсын энэ бөглүү тайгад ямар ч зохиолчийн бодож олохооргүй хачин үйл явдал бүхий нэгэн аман зохиолын баатар болох байсан биз. Нэг нас бага, нөгөөд гэвэл уулаасаа дэндүү даруу бүсгүй байсан болоод тал авахыг хүсэгчид, далд шан горьдогчдод анхнаасаа ‘нүүр өгсөнгүй. Харин уурхайн олон дотроос ганц шилсэн хүн минь энэ гэсэн шиг зав л гарвал охинтой минь хөтлөлцөж, хаана л бол хаана тоглож гүйж явна.
Миний охины нар гарч, одоо л нэг бүсгүй хүний байнгын халамжинд цэцэг шиг сэргээд, намайг хүртэл төдий л тоохоо байн, Болд ахдаа ч нэг их сүйд болохоо болив. Хуучцуулын ярьдгаар ерөөл гэж байдаг бол, тэр нъ Агиймаа байж, амьдралын хувъ тавиланд төөрч мунгинасан эгч дүү хоёрыг уулзуулсан юм шиг тэгж их дасаад, миний бие тэр хоёрынхоо гэмгүй цагаан инээд хөөр баяр тоглоом наргианд элэг дэвтэн уйлахаас наахнуур суудаг билээ.

Сүүл сүүлдээ, охин минь Агиймаатай нэг өрөөнд нойрсох болов, Агиймаа ч хоёр зуугийн цагаан толгойт ороо ард нь банз хийж яльгүй өргөсгөөд чухам охины минь халуун амьсгааг чагнан хэвтэхдээ бүр нэг сэтгэл амарсан байдалтай харагдана. Түүнд эх хүний нь далдын сэрэл сэргэж, хэдийгээр өөрөө үр хүүхэд төрүүлэх насан дээрээ хүрээгүй ч гэсэн эхийн сэтгэлээр охиныг минь хайрлах болсны учрыг би гайхаад эс олно.

Би ч нэг амарлаа даа. Үдэш орой, ээлжтэй ээлжгүй ямар ч үед охиныхоо төлөө зовохоо байж, харин ч гэр орны ажлаас зав гарган, мэргэжил юугаа ахиулах гэж ном уншин суух боллоо. Үнэнийг хэлэхэд, арваи долоон настай жаахан охиныг хүүхэддээ сайн болов гэж өөртөө ашигтайгаар нь хөөцөлдөх муу бодол надад даанч төрөөгүйг уншигч минь ойлгох байгаа. Миний хувьд хайр дурлал гэдэг юм хэрэв байдаг бол, аль хэдийн өвгөрч, тэр их оргилсон халуун сэтгэлээ би хорин дөрвөн насандаа анх амсаад, охин бид хоёрыг хүний үнэргүй хаясан тэр нэгэн бүсгүйд тэр чигээр нь алдаад дахин тийм сэрэл бодол ирээсэй ч гэж бодохгүй болсон хүн шүү дээ. Ер нь ч тэгээд, мивий боддогоор бол аль нэг таарах таарахгүй хүнтэй нэр холбогдсонд орвол, ганцаараа шулуухан явъя, охиноо зовоолгүй хүн болговол дээдийн минъ аз тэр гэж бодно Тийм ч учраас Агиймаад хөрш хүний ёсоор л баярлаж явдаг байлаа.

Ажил хөдөлмөртөө хэт их улайран хоног хугадаа хэрхэн өнгөрснийг ч төдий л мэдэхгүй үе байдаг. Нэг л мэдэхэд намар болж, дараа нь өвөл залгаад, тайгад айхтар их цас унасан хүйтэн цаг ирэв.
Охин минь өглөө бүр Агиймааг даган одно. Орой нь Агиймаатай хамт хүйтэнд царай нь жаахан улайчихсан ирнэ. Ер нь бид хоёр хүн болох гэж нялх ахуй цагаас өвдөж зовж үйлээ үзэж барсан. Харин сүүлийн хэдэн жил, хөвч тайгын цэвэр цэнгэг агаарт тэгээ байлгүй дээ, өвдөх зовохыг даанч нэг үзээгүй юмсан. Тэгтэл, яасныг мэдэхгүй нэгэн орой гэв гэнэт муудаж, алтны уурхайнхныг бараг л хөл дээр [нь босгож үймүүлсэн явдал болов. Халуун нь дөч хүрч, биен дээр иь гар тавихын аргагүй халаад би ч ухаан мэдрэлээ бараг алдлаа. Болд инженер хүртэл дэмий л халаасандаа гараа хийж бухимдан алхана. Тэгтэл, хамгийн их айсан хүн Агиймаа байв. Төрсөн үрээ л чингэж аюулт өвчинд алдах нъ гэсэн мэт дуу тавин уйлна. Хүний хүүхдэд тэгж дасна гэдэг мөн үйлийн үр шүү-. Бид хоёр шөнөжин охиныг сахиж, Агиймаа ч цаг харж тариа хийж, эмийг нь уулгана.Шөнө дундаас хойхно халуун нь буурч, царай нъ овоо шингэрэн, омголтсон уруулаа долоож охин минъ нүдээ нээв, Тэгээд, намайг харж инээвхийлэх аядсанаа, Агиймаат тонгойн хацрыг нь үнсмэгц зөөлхөн дуугаар.
— Ээжээ!… гэж дуудах нь тэр.

Миний нүдний нулимс өөрийн эрхгүй гарч, би Агиймаагаас нүүрээ нуун холдов. Харин Агиймаа тэр үгийг дуулсангүй юу, эсвэл дуулсан ч эс тоосон дүр үзүүлэв үү, дэрийг иь засч, магнай дээр нь гараа тавьж байгаа харагдлаа.

Хоёр жилийн хугацаа яах ийхийн зуургүй өнгөрлөө. Агиймааг гэж хөөцөлддөг залуучууд ч цөөрч арга нь барагдав бололтой үзэгдэхээ болилоо. Манайхны ажил их өөдрөг явж, Болд инженер маань самародок буюу цул алтныхаа эрлийг цуцалтгүй хийсээр л байв.

Охин- минь найм хүрч, намар сургуульд орлоо. Агиймаа бид хоёр хүргэж өгч, уурхайн жижит тосгоны бужигнасан олон хүүхдүүдийн дунд тэр минь инээд хөөртэй гүйн орлоо. Манайхан мөнөөх л янзаараа. Харин Агиймаа анх ирснээ бодоход бүр нэг бүсгүй хүний төрхийг олж нууя хаая гэвч урган төлжсөн бие иь үзэсгэлэн гоо залуу бүсгүйн шинжийг илтгэн хэрэв дурласан хүний нүдээр харж гэм, ухаан алдам сайхан амьтан болов.

Бид хоёр айл хөршийн л зангаараа. Муудах сайдах явдал байхгүй. Харин охины хувьд чухам нэг төрсөн эцэг эх хоёр шиг нь хоёр талаас бөөцийлдөг байв.
Намрын хүйтэн бороо асгарсан нэгэн өдөр. Би тэр өдрийг насан туршдаа-санаж явна. Хааяа нэг ирдэг нисдэг тэрэг, уурхайн, конторын өмнө буув. Шуудан ирж захиа занаа сонин хэвлэлээ хүмүүс авцгаан, ер нисдэг тэрэг ирэх өдөр хүн бүр гялайдаг хойно доо. Тэгэж байтал Болд инжетер над дээр нэг дугтуйтай бичиг барьсаар гүйж ирлээ. Царай иь нэгэн үе харлан, нэгэн үе цайран, байх шиг.

— За нөхөр, хүнд асуудал гарлаа шүү. Намайг төвөөс дууджээ Баяндэлгэрт гарах алтны экспедицийг удирдах томилолт өгч… Одоо яадаг хэрэг вэ? гэж үнэнээсээ сандарсан байртай хэлэв.

— Тэгвэл та ёстой л цзвэр самародок олж дээ… гэж намайг сандарснаа нуух гэж тоглон хэлэхэд
— Тэр яамай. Агиймааг яана гэж бодож байна. Орхиод явах хэцүү, байх хэцүү… гэв.

Миний гол харлан, цээжинд минъ гунигийн хар манан бүрхээд яавчихав. Хүний амьдрал надад хамаатай биш. Гагцхүү би охиноо л… Охин минь ганцаардан зовно. Тэр ч байтугай… Үгүй, Агиймаагүйгээр би охиноо ямар байдалтай болохыг нь төсөөлөн бодох зүрх байсангүй. Гэвч би тэсэх ёстой. Эрт.орой хэзээ нэгэн цагт ийм явдал болох л байсан юм. Хувь заяаны тавилангаас гарах арга байхгүй.; Тийм. ч учраас нэг гараараа нөгөө гараа барьж, тэсэх л хэрэгтэй болж дээ…

Уйтгар. гунигтаа толгой гудайлган арчаагаа алдсан би гэртээ үхсэн амьд хоёрын хооронд ирэв.
Болд инженер юмаа зэхэн, яаралтай дуудлаганд сандарч, яах ухаанаа алдсан бололтой байна.
Агиймаа ихэд уйлсан байдалтай. Яая гэхэв, хувь заяа тиймээс хойш ахтайгаа явалгүй болохгүй гэж, юмаа бас зэхэж, түрүүчийг нь машинд гарган ачиж байв.

Охин Хүрээд ирлээ. Номынхоо цүнхийг оруулж тавьчихаад хэзээний зангаараа. Агиймаа эгчээ гэж гүйн орж ирснээ зог тусав.

— Агиймаа эгчээ, хайчих ,гэж байгаа юм бэ?

Чухам хүүхдийн нарийхан хоолойгоор цангинуулан асуусан энэ асуулт бид бүгдийг байран газраа номхон зогсох команд өгөх шиг л боллоо. Тэгэхэд би эрхбиш эр хүн юм гэсэндээ охиныхоо гар дээрээс барьж
— Явъя охин минь харьж цайгаа уу! гэлээ.

Охин нэгэн хэсэг Агиймаагийн царай руу харж зогссоноо хүүхэд юм болохоороо үгэнд орж миний хойноос дагав.

– Туяа! миний хүү! гэх нэгэн хачин бачимдуу дуу гэнэт гарч

Агиймаа охин руу минь тэмүүлэн ирж тэвэрч аваад уйлж орхив.

– Үгүй, үгүй… би хаашаа ч явахгүй.

– Би үүнийгээ орхих гэж үү? Үгүй… Та нар Ганбаа чи намайг юу л гэж бодвол бод. Би үлдэнэ. Би явахгүй.

* * *
Ингэж бид хоёрын амьдрал шийдэгдсэн юмдаг. Тэгээд би Болдыгоо гарган өглөө. Тэр надад инээмсэглэн, дал руу минь нэг алгадаж орхиод

— Ай сайхан, золиг гэж! Мөн ч сайхан! Самародок гэж юу хэлдгийг чи мэдэх үү? Хүнд хамгийн чухал бөгөөд хамгийн үнэтэй юм бол сэтгэл мөн. Охинд чинь чухам тэр сэтгэл байсан дээрээс Агиймааг авч үлдлээ шуү дээ. Би харин өөрийнхөө эрснийг олноо дүү минь, саваа зоволтгүй. Ямар ч байсан олно. 3а баяртай! гэж билээ.

Би намрын хүйтэн бороон дундуур холдон буй машиныг харж Болд инженерийг үдэхдээ түүний хэлснийг эргэн санаж «Энэ хүн хаа ч байхгүй ховор нандин сэтгэлтэй хүн шүү» гэж бодож зогссон юм.

1976 он

Be the first to comment

Leave a Reply