Хүүхдийн хүнс үйлдвэрлэгч “Gerber” компани Арлингтонд нүүж ирнэ

Хүүхдийн хүнс үйлдвэрлэгч “Gerber” компани төв салбараа Арлингтонд хотод шилжүүлэхээр болсон тухай өнөөдөр (04 сарын 16)- Виржиниа мужийн амбан захирагч Ralph Northam зарлаад байна.

Rosslyn дахь Nestlé компаний төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ мэдээг нийтэд анх удаа зарласан бөгөөд одоогоор Нью Жерси мужад төвлөрч үйл ажиллагаа явуулдаг тус компани Росслин дүүрэгт нүүж ирснээр 150 орчим шинэ ажлын байр бий болж хотод томоохон хөрөнгө оруулалт болох тухай амбан захирагч онцолж байв.

Дашрамд дурьдахад хүнс үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог ‘Nestlé’ компани өнгөрсөн жил Арлингтоны Росслин дүүрэг дэхь 1812 N. Moore Street хаяг мөн төв байраа шилжүүлж ирсэн билээ. Үүний зэрэгцээ ‘Nestlé’ компани “Gerber’ компанийг 2007 онд худалдаж авсан бөгөөд өөрийн охин компани буйраа сэлгэх зардалд 5 сая доллар зарцуулж буйг мөн зарласан юм.

Gerber компани ийнхүү Виржиниа мужид шилжиж ирснээр мужийн бизнес дэмжих ‘Commonwealth’s Opportunity’ сангаас 862,500 долларын буцалтгүй тусламж авах бол мөн шинэ ажлын байр бий болгосон татварын хөнгөлөлт (Major Business Facility Job Tax Credit) авах эрх үүсч байгаа ажээ.

 

Be the first to comment

Leave a Reply