Германд алан хядагчийн гарт 8 хүн амь үрэгдлээ

Өнөөдөр ГЕрманы Мюних хотод олныг хамарсан аллага болж одоогийн байдлаар 8 хүн амь үрэгдсэн мэдээ байна. Гэрчүүдийн яриагаар зэвсэглэсэн 3 хүн иргэд рүү, тухайлбал цагаач иргэд рүү гал нээсэн бөгөөд одоогоор сэжигтнүүд баригдаагүй байна. Баварийн нийслэл хот Мюних орчимд онц байдал зарлаж, нийтийн тээврийг бүрэн хаагаад байна. Иргэдийг гэр орноосоо гарахгүй, олон нийтийн газраас аль болох зайслхийхийг эрх баригчид анхааруулж байгаа юм.
Халдлага Olympia Einkaufszentrum гэх худалдаа үйлчилгээний төв нь тус хотын гадны цагаачдын ихээр төвлөрсөн газар бөгөөд зарим гэрчүүдийн яриагаар гэмт этгээдүүд цагаачдын эсрэг утгатай үг хэлж хашгирч байсан байна. Мөн тус хотын эрх баригчид энэ халдлага исламын улсын алан хялагчтай хамааралгүй гэж мэдэгдээд байгаа нь хэт үндэсэрхэг үзэлтнүүд гадны иргэдийн эсрэг чиглэсэн халдлага байж болзошгүй гэсэн таамаг төрүүлж байгаа юм.
Дэлхийн хэд хэдэн томоохон мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар хэрэг гарсан орчинд байрлах McDonalds-ий ариун цэврийн өрөөнөөс буутай хүн гарч ирж, хоол идэж суусан хүүхдүүдийг бууджээ. Гэрч эмэгтэйн 8 настай хүү алан хядагч байж болох хүнтэй ариун цэврийн өрөөнд таарсан гэх бөгөөд түүнийг хамгаалалтын хувцас өмсч, буу цэнэглэж байгааг ээждээ хэлсэн байна.

Зарим хэвлүлүүдэд мэдээлж буйгаар алан хядагчдын нэг өөрийнхөө амийг егүүтгэсэн байж болох тухай мэдээлж байгаа ч албаны эх үүсвэр энэ тухай нотлоогүй байна. Яг одоо Мюних хот орчимд олон мянган цагдаа хүчний байгууллагын албан хаагчид алан хядагчийг олж баривчлахаар идэвхийлэн ажиллаж байна.
Ийнхүү Германд сүүлийн нэг долоо хоногийн дотор алан хядах хоёр ч үйл явдал боллоо.
Өнгөрөгч Даваа гарагт Баварийн Wuerzburg хотын ойролцоох галт тэргэнд 17 настай Афганистан хүү хутга барин зорчигчдод халдаж 4 хүн шархдуулсан бөгөөд цагдаа нар түүнийг буудаж хөнөөсөн юм. Энэ хэргийн хариуцлагыг Исламын улс хүлээсэн ч эрх баригчид үүнийг үгүйсгэж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply