Halloween өдөрт зориулсан арга хэмжээнүүд маргаашнаас эхэлнэ

Өвлийн улирлын цуврал тэмдэглэлт өдрүүдийн анхны томоохон үйл явдал болох айсуй Halloween өдрийг (10 сарын 31) тохиолдуулан Арлингтон хот орчимд олон нийтийн хэд хэдэн арга хэмжээ зохиогдох гэж байна. Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг энэ өдрийн хүрээнд зохиогддог элдэв төрлийн арга хэмжээний салхийг төдийгүй томчуудад зориулсан үйл явдлуудаар эхэлж байна.

Хотын хэмжээнд зохиогдох олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг салхийг Ballston Halloween Market хагалж байна. Маргааш буюу 10 сарын 26-нд 901 N. Taylor Street хаягт зохиогдох энэ арга хэмжээнд оршин суугчдын худалдаа, шар айраг, дарсны баяр, нүүр будах, “Pumpkin” сийлэх гэх мэт олон үйл явдал болох ажээ. Арга хэмжээ үдээс хойш 3-7 цагийн хооронд болох бол оролцогчдыг Halloween хувцастай ирэхийг зөвлөжээ.

Харин 10 сарын 27-ны Баасан гарагт уламжлалт Crystal City’s Fridays at the Fountain арга хэмжээ зохиогдох бөгөөд 1750 Crystal Drive хаягт байх Crystal City Water Park-д оройн 5-9 цагийн хооронд болно. Энэхүү шар айраг, дарсны баярт мөн олон нийтийн сонирхлыг татах арга хэмжээ зохиогддог ажээ.

Энэ жил ‘Rosslyn’ дүүрэг анх удаа “Harvest Festival”-ийг 10 сарын 27-ны Баасан, 28-ны Бямба гарагуудад зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ тухайн өдрийн өглөөний 10 цагаас оройн 5 цагийн хооронд ‘Continental Beer Garden’, ‘Central Place Plaza’; ‘Gateway Park East’ (1800 N. Lynn Street) зэрэг газруудад зохиогдох юм.

Дашрамд дурьдахад эдгээр нь гол төлөв насанд хүрэгсдэд зориулагдсан арга хэмжээнүүд бөгөөд хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээнүүд гол төлөв орон нутгийн сүмүүд дээр 10 сарын 29,30 өдрүүд зохиогддог болно.

Be the first to comment

Leave a Reply