Өнөөдөр (Бямба) үдийн 1 цагийн орчимд (1:00pm EST) Хавайн арлын оршин суугчдад баллистик пуужингийн довтолгооноос сэрэмжлүүлэх аюулын дохио хүлээж авч, арал даяар түгшүүрт автжээ.
Оршин суугчдын гар утсанд ‘Хавайн арлыг чиглэсэн баллистик пуужин ирж байна. Аюулгүй газарт хоргодно уу. Энэ сургуулилт биш’ гэсэн сэрэмжлүүлэг дохио мессеж иржээ.
Азаар энэ сэрэмжлүүлэг нь хуурамч буюу хүний алдааны улмаас үүдсэн болохыг тус арлыг Конгрест төлөөлдөг Tulsi Gabbard өөрийн жиргээгээр иргэдэд мэдээлснээс гадна тус арлын эрх баригчид болон АНУ-н Армийн Номхон Далайн компандлалаас энэ нь хуурамч дохио байсныг давхар нотлоод байна.
Одоогоор энэхүү хуурамч дохио илгээгдсэн учир шалтгаан тодорхой бус байна.
Ослын буюу шуурхай түгшүүр зарлах (Emergency alert) мессежийг зөвхөн тусгай , эрх бүхий шуурхай албанаас илгээх боломжтой байдаг ажээ.
(Конгресийн гишүүн Tulsi Gabbard-ийн жиргээ)
HAWAII – THIS IS A FALSE ALARM. THERE IS NO INCOMING MISSILE TO HAWAII. I HAVE CONFIRMED WITH OFFICIALS THERE IS NO INCOMING MISSILE. pic.twitter.com/DxfTXIDOQs
— Tulsi Gabbard (@TulsiGabbard) January 13, 2018
U.S. Pacific Command has detected no ballistic missile threat to #Hawaii. Earlier message was sent in error and was a false alarm. pic.twitter.com/Lvg17VNjiF
— U.S. Pacific Command (@PacificCommand) January 13, 2018
(АНУ-н Армийн Номхон Далайн компандлалын мэдэгдэл)
Leave a Reply
You must be logged in to post a comment.