Цэргийн баазийн Henry Gate-ийг нээхээр болжээ.

Арлингтон хотод оршдог “Joint Base Myer-Henderson” цэргийн бааз “Route 50” дагуух “Henry Gate” хаалгыг 08 сарын 01-ээс хязгаарлагдмал зориулалтаар нээхээр төлөвлөж байна.


2011 оны 09 сарын 11-ны террорист халдлагын дараа бүр мөсөн хаагдаад байсан тус хаалгыг цэргийн ангид оршин суугч явган зорчигч, унадаг дугуйн хөдөлгөөнд нээх бөгөөд мөн Uber, Lyft гэх мэт үйлчилгээний машинууд зорчигч авах боломжийг бүрдүүлэх юм.
Урд нь Uber, Lyft компанийн жолоочид тус цэргийн баазад нэвтрэх боломжгүйгээс захиалгыг цуцлах тохиолдол олонтаа гардаг ажээ.

Be the first to comment

Leave a Reply