Хонда 232,000 автомашинаа эргүүлэн татаж засварлана

Хонда компани АНУ-н зах зээлд борлуулагдсан 2018 оны Accord, 2019 оны Insight Hybrid маркийн нийт 232,000 автомашиныг буцаан татаж засварлахаар болжээ.Тухайн нэр заасан автомашинуудын ухрах камерийн дэлгэцийн програм хангамжийн доголдлын улмаас ийм шийдвэр гаргасан бөгөөд одоогоор програм хангамийн доголдлоос үүдсэн ямар нэгэн осол аваар гарсан тохиолдол байхгүй гэдгийг тус компани мэдэгдээд байгаа юм.

Хонда компаниас зарласан эдгээр маркийн автомашинууд АНУ-н зах зээлээс гадна Канадын зах зээлд 14,000, Германд 6,000, мөн Өмнөд Солонгост 3,000 ширхэг тус тус борлогдсон бөгөөд эдгээр бүх автомашинуудын програм хангамжийг үнэ төлбөргүй шинэчлэхээр болжээ.

Тус компаниас гаргасан тайлбарт эдгээр төрлийн автомашинуудын ухрах камерийн дэлгэцэд гарч буй дүрс бодит объектыг зөв дүрслэхгүй байж болно гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь АНУ-н зүгээс авто машин үйлдвэрлэгчдэд тавьдаг стандарттай нийцэхгүй гэж үзжээ.

Be the first to comment

Leave a Reply