Шуурхай: Төлөөлөгчдийн ТанхимдТатварын шинэ хуулийн төсөл батлагдлаа

ВАШИНГТОН ДС: Өнөөдөр (Пүрэв) Конгресийн дээд танхим Төлөөлөгчдийн Танхимд (House) татварын шинэ хуулийн төсөл 227-205 харьцаагаар батлагдсан нь олны анхаарлын төвд байна.Бүгд Найрамдах намын олонхийн дэмжлэг авсан тус хуулийн төсөл Сенатад батлагдвал Ерөнхийлөгч гарын үсэг  зурж баталснаар хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд шинэ хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн  татварыг 25-30 хүртэл хувиар буурах ч хувь хүний орлогын албан  татвар хэтдээ (2021-2027) өсөх зохицуулалтаад байна. Мөн хувь иргэдийн зарим төрлийн татварын хөнгөлөлтүүдийг (tax deduction) цөөлөхөөр байгаа ажээ.

Мөн хуулиар өмнөх хуулиар зохицуулсан хувь хүн эрүүл мэндийн даатгал заавал даатгуулах шаардлагыг цуцалж байгаа бөгөөд ингэснээр бага дунд орлоготой иргэд эрүүл мэндийн даатгалгүйн төлөө татварын торгууль хүлээхгүй болох юм.

Одоо олон нийтийн анхаарал Сенатын зүг хандаад байгаа бөгөөд хэрэв татварын шинэ хууль Сенатад батлагдвал хуулийн төслийг эцэслэн батлуулахааар Ерөнхийлөгчид илгээх учиртай юм.

Татварын шинэ хууль батлагдвал дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно.

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*