I-66 замын төлбөрийн систем 12 сарын 4-нд ашиглалтад орно

Арлингтон хотоор дайрч өнгөрдөг хот хоорондын I-66 зам дээр баригдаж буй төлбөрийн систем 12 сарын 04-ээс ашиглалтад орох  гэж байна. I-66 зам өглөөний оргил ачааллын үед зүүн чиглэлд, оройн оргил ачааллын үед баруун чиглэлд HOV буюу 2-с дээш хүнтэй автомашин зорчдог зохицуулалттай. Тэгвэл шинэ төлбөрийн систем ашиглалтад орсноор ганцаараа зорчих жолооч төлбөр төлж зорчих боломжтой болох юм. Харин Төлбөрийн систем ашиглалтад орсноор 2-с дээш хүнтэй автомашин үнэгүй зорчих бөгөөд харин эдгээр машинууд EZ-Pass Flex төлбөрийн хэрэгсэл суурилуулсан байх шаардлагатай бөгөөд HOV-2 carpoolers сонголтыг асаасан байх ёстой юм.

Зам төлбөртэй байх  цагууд нь

  • Өглөө зүүн чиглэлд 5:30- 9:30
  • Орой баруун чиглэлд 3:00- 7:00 цагууд

Дурьдсан цагуудаас бусад цагуудад I-66 зам өнөөдрийн адил хэвийн ашиглагдах юм.

Be the first to comment

Leave a Reply