Жолооч нар хууль зөрчиж буйг анхааруулжээ

Хот хоорондын I-66 зам өглөө оройны оргил ачааллын үед төлбөртэй болоод 3 орчим сар болж байгаа билээ. 

Өглөөний 5:30-с 9:30 хүртэл i-495-с Вашингтон ДС хүртэлх зүүн чиглэлд, харин оройн 3-7 цагийн хооронд баруун чиглэлд төлбөртэй болдог бөгөөд  замын ачааллаас хамаарч  төлбөрийн хэмжээ харилцан адилгүй тогтдог.  Харин дээр дурьдсан цагуудад 2-с дээш хүнтэй автомашин, автобус, эсвэл мотоцикль үнэ төлбөргүй зорчиж байна.

Тэгвэл ганцаар зорчиж буй жолооч нар орой 7 цагт төлбөртэй хугацаа дуусахыг хүлээж, I-66 зам руу орох хэсэгт замын  хажууд хүлээж зогсох явдал эрс ихэсчээ. Мужийн цагдаагийн газраас энэ үйлдэл хууль бус гэдгийг нотлоод мужийн цагдаа нар асуудлыг мэдэж байгаа ч ихэнх үед цагдаа нарын хүрэлцээгүйгээс өдөр бүр хууль зөрчиж буй жолооч нарт нэг бүрчлэн хариуцлага тооцох боломжгүй байна гэжээ.

Виржиниа мужийн авто замын хуульд хот хоорондын  хурдны замын хажуу зурвас (shoulder)-т ослын үед, машин техник эвдэрснээс бусад үед зосгохыг хориглосон байдаг. Тиймээс дээр дурьдсан жолооч нарын үйлдэл хууль зөрчиж буй үйлдэл гэдгийг цагдаагийн газар анхааруулаад цаашид энэ хууль бус үйлдэл гаргаж буй жолооч нарт хариуцлага тооцох ажил үргэлжилнэ гэжээ.

Арлингтоны нэгэн оршин суугч замын төлбөртэй хугацаа дуусахыг хүлээж замын хажууд хүлээж буй жолооч нарыг видеонд буулгажээ.

 

Be the first to comment

Leave a Reply