Inova Fairfax Эмнэлгийн гадна хүн буудуулж нас барав.

Урьд шөнө Inova Fairfax Эмнэлгийн гадна Фэйрфакс хотын цагдаа нэгэн хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарлаа.
Тус хотын цагдаагийн газрын өглөөний мэдээгээр цагдаад буудуулсан хүн шархны улмаас нас барсан тухай мэдээлжээ.
Урьд шөнийн 10 цагийн орчимд тус эмнэлгийн гадна автобусны буудал дээр гартаа зэвсгийн чанартай зүйл барьсан хүн байгаа тухай дуудлага тус хотын цагдаагийн газарт ирсэн байна. Улмаар тус эмнэлэг дээр өөр нэг дуудлагаар ирээд байсан цагдаа дуудлагын дагуу очиж, улмаар сэжигтэнг бууджээ. Цагдаагийн мэдүүлгээр сэжигтэн иртэй зүйл барьж цагдаад халдахаар оролдсон байна. Мөн дуудлага авсан цагдаа тухайн үед сумны шарх амь насанд халгүй гэсэн репорт өгч байжээ.
Сэжигтэн эмнэлэгт хүргэгдсэний дараа амь алдсан бололтой.
Хэрэгт холбогдсон цагдаа түр чөлөөгөөр түдгэлзүүлж хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Мөн хотын цагдаагийн газраас хэрэг явдлыг нүдээр үзэж харсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөх бол 703-691-2131 тоот утсаар холбоо барихыг хүсч байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply