Иванка Трамп цагаан ордонд ажиллана

Доналд Трампийн хүргэн Jared Kushner АНУ-н Ерөнхийлөгч Доналд Трампийн ахлах зөвлөхөөр томилогдож сонирхлын зөрчилтэй эсэх талаар багаггүй маргаан дагуулсан ч Хууль Зүйн яамнаас түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах нь холбооны хууль зөрчихгүй гэж үзсэнээр асуудал намжсан билээ.
Тэгвэл өчигдөр Доналд Трампийн охин Иванка Трамп Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар цагаан ордонд ирэх болсныг цагаан ордон зарлав. Тэрээр албан ёсоор цагаан орндын албан хаагч буюу Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн албан тушаалтай байх ч цалин авахгүй юм байна. Иванка Трамп аавынхаа албан бус хувийн зөвлөхөөр урьд ч ажиллаж байсныг хэвлэлүүд онцолж байгаа бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь Германы канцелор Анжела Меркелийг цагаан ордонд айлчлах үед зохион байгуулалтын ажилд багаггүй үүрэгтэй оролцсон байна.
Нэгэнт АНУ-н Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн албан тушаалыг дагаж холбооны нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэлд нэвтрэх эрх авах нь зайлшгүй боловч цалингийн жагсаалтад орохгүй байгаа нь холбооны хуулийн заалтуудтай харшлах эсэх маргаан дэгдэх бололтой.
Иванка Трампид цагаан ордны Баруун жигүүрт ажиллах офис гаргаж өгчээ.
Бизнесийн салбараас Ерөнхийлөгчийн албан тушаалд шилжсэн Доналт Трампийг дагасан ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой маргаан тасрахгүй байгаагийн дотор бөгөөд түүний хүргэн Jared Kushner-ийн Оросын талтай холбоотой байсан асуудлыг мөрдөн шалгана гэдгээ Сенатын тагнуулын Хороо мэдэгдээд байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply