DACA Хөтөлбөрийг цуцлах Трампийн зарлигт шүүгч хориг тавьжээ

Урьд шөнө (Мягмар гараг) Холбооны шүүгч Ерөнхийлөгч Доналд Трампийн DACA хөтөлбөрийг эцэс болгох зарлигт түр хугацаагаар хориг тавьжээ.
Холбооны Шүүгч William Alsup Калифорниа болон бусад 5 нэхэмжлэлтэй DACA хөтөлбөрийг цуцлах Ерөнхийлөгчийн зарлигт хориг тавих хүсэлтийг хянаж үзээд, нэхэмжлэгчдийн үзэж байгаачлан энэ хөтөлбөрийг эцэс болгож, олон мянган залуучуудыг албадан гаргах нь олон хүүхэд залуучуудын амь амьжиргаанд ноцтой сөрөг үр дагавартай тул шүүх хэргийг хянаж үзэх ёстой гэж үзэн ийнхүү хүсэлтийг ёсооро болгосон байна. Одоо хэрэг явдал шүүхэд үргэлжлэх юм.

Ерөнхийлөгч Обамагийн үед эхэлсэн DACA хөтөлбөрийн хүрээнд хүүхэд ахуй цагтаа хууль бусаар АНУ-д ирсэн залуучуудыг албадан гаргахаас хамгаалж, түр оршин суух, ажил эрхлэх эрх олгож байсан юм. Харин Трампийн засаг захиргаа энэ хөтөлбөрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул 2017 оны 09 сард зарлиг гаргаж, DACA хөтөлбөрт шинээр өргөдөл авах, хөтөлбөрт багтсан иргэдийн оршин суух эрх сунгах ажлыг зогсоосон бөгөөд Конгрес эдгээр иргэдийн талаар арга хэмжээ авахад 6 сарын хугацаа олгоод байсан юм. Өнөөгийн байдлаар энэ хөтөлбөрийн хүрээнд түр оршин сууж буй 800 000 орчим хүн байдаг ажээ.

Дашрамд Өчигдөр Ерөнхийлөгч Трамп Конгрес дахь намын төлөөлөлтэй уулзаж ярилцсаны дараа цагаачлалын хуулиар намууд зөвшилцөх боломж байгаа тухай хэвлэлд ярьсан ч АНУ-Мексикийн хил дагуу хана барих, DACA хөтөлбөрийг сунгах, бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах гэх мэт үндсэн асуудлуудаар намууд нэгдсэн тохиролцоонд хараахан хүрээгүй байгаа бололтой.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*