Жулиан Ассанж Эквадор улсын иргэн болжээ

Лондон хот дахь Эквадор улсын Элчин Сайдын Яаманд 5 дахь жилдээ хоргодож буй Жулиан Асанжид Эквадор улс иргэншил олгосон тухай дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж байна.
Австрали улсын иргэн Жулиан Асанж хүчингийн хэргээр Швэд улсад баригдахаас зугтаж тус улсын ЭСЯ-д ирж хоргодоод байсан бөгөөд Эквадор улс түүнд улс төрийн орогнол олгосноос хойш тус улсын ЭСЯ-ны байранд амьдарч байгаа билээ.

Хэдийгээр Швед улс түүний эсрэг үүсгээд байсан хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Ассанж тус элчингийн барилгаас гараагүй бөгөөд шүүхийн зарланд ирээгүй хэргээр Их Британид, төрийн нууц мэдээлэл задруулсан хэргээр АНУ-д баригдах эрсдэл байгаа тухай Ассошиэтэд Прэсс агентлаг дурьджээ.

Австрали улсын иргэн Жулиан Асанж нь компьютерийн програмист бөгөөд 2006 онд алдарт Wikilkeaks сонины үүсгэн байгуулсан байдаг. Тус вэбсайт нь АНУ-н болон улс орнуудын нууцын зэрэглэлд байдаг мэдээллийг олон нийтэд задруулдаг гэдгээр дэлхий нийтэд танигдсан.  Тухайлбал АНУ-ын Афганистан болон Ирак дахь цэрэг дайны холбогдолтой, гэмт хэргийн чанартай байж болох нууц мэдээллүүдийг, АНУ-н Тэргүүн хадагтай, улмаар АНУ-н Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтоны имэйлийг бүх архивыг нийтэд задруулсны дараа АНУ-н Засгийн Газар Wikileaks-ийн эсрэг эрүүгийн мөрдөн байцаалт эхлүүлж, хамтрагч бүх улс орнуудад хандаж түүнийг барьж шүүхэд дуудахад туслалцаа үзүүлэхийг хүссэн байдаг.

Тэрээр энэ долоо хоногийн эхээр өөрийн Твитер  хуудсанд Эквадорын шигшээ багын өмсгөлтэй зураг жиргэсэн нь олон нийтэд шуугиан тарьж, түүнийг Эквадор улсын иргэн болжээ гэсэн таамаг төрүүлээд байсан аж.

 

Be the first to comment

Leave a Reply