Ким Жон Ун АНУ-тай Энхийн хэлэлцээр байгуулахыг хүсчээ

Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун АНУ-н Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийсний дараа тус улстэй энхий гэрээ байгуулах, улмаар АНУ-тай энгийн дипломат харьцаа сэргээж, тус улсын Элчин Сайдын Яамыг Умард Солонгосын нийслэлд байгуулахыг албан ёсоор урихаар төлөвлөж байгаа ажээ.

Энэ тухай Өмнөд Солонгосын Dong-A Ilbo сонинд тус улсын дээгүүр албаны нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын Ерөнхийлөгчийн АНУ-н Ерөнхийлөгчтэй уулзах дээд хэмжээний уулзалтыг Ерөнхийлөгч Донөлд Трамп хүлээн зөвшөөрсөн нь дэлхий нийтийг гайхшруулаад байгаа билээ. Сүүлийн 60 жилийн турш сөргөлдөх байр суурьтай байгаа хоёр улсын дээд хэмжээний уулзалтыг ирэх 5 сарын сүүлээр зохион байгуулах төлөвтэй байгаа юм.

АНУ-ын тал Умард Солонгос улсаас цөмийн хөтөлбөрөөс бүрэн татгалзаж, улмаар цөмийн зэвсгүүдээ олон улсын  хяналт дор бүрэн устгах, харин Умард Солонгос улсын зүгээс цөмийн зэвсгээ устгахаас өмнө АНУ-с тус улсын аюулгүй байдлыг бүрэн хангах баталгаа, Өмнөд Солонгост байршсан Америкийн цэргийн баазуудыг гаргах гэх мэт нөхцөл тавих нь тодорхой байгаа юм.

Дашрамд дурьдахад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Moon Jae-in Умард Солонгосын Ерөнхийлөгчийн уулзах хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хоёр орны Ерөнхийлөгчид хоёр улсын хилийн хотод уулзахаар болзоод байгаа билээ. Уулзалтын үеэр талууд хоёр Солонгосын соёлын солилцоо, хоёр орны иргэдийн харилцан уулзалтуудыг сэргээхээр тохиролцоонд хүрэх төлөвтэй байгаа юм.

Энэ хооронд АНУ-Өмнөд Солонгосын талууд уламжлалт цэргийн хамтарсан сургуулилтыг Умард Солонгосны талын ‘дургуй хүргэхгүй’ ямар арга замаар зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа ажээ. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтыг Умард Солонгос цаг ямагт өдөөн хатгалга гэж үзсээр ирсэн бөгөөд хамтарсан сургуулилтын өмнө юм уу хойн цөмийн болон пуужингийн туршилт хийж байсан билээ. Харин Умард Солонгосын Ерөнхийлөгч Кимээс гаргасан АНУ-н төрийн тэргүүнтэй хийх уулзалт, цөмийн хөтөлбөрөөс татгалзах яриа хэлэлцээр эхлүүлэх идэвх санаачлагад хоёр улсын цэргийн хамтарсан сургуулиалт нөлөөлөхгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply