Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун Бээжинд айлчилжээ

Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун (Kim Jong Un) БНХАУ-д айлчилсан тухай дэлхийн хэвлэл мэдээллүүд мэдээлж байна.

Хэдийгээр албаны эх сурвалж энэхүү гэнэтийн айлчлалыг албан ёсоор нотлоогүй байгаа ч хэрэв үнэн бол Умард Солонгосын Ерөнхийлөгч 2011 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаа хилийн дээс алхаж буй гадаад айлчлал болох юм.

Хэдийгээр айлчлалын дэлгэрэнгүй одоогоор тодорхой бус байгаа ч Японы хэвлэлүүдэд Умард Солонгосын дээгүүр албаны төлөөлөл Даваа гарагийн өглөө Бээжинд галт тэргээр ирсэн тухай мэдээлээд байсан юм. Японы Nippon News Network телевизийн мэдээлснээр Умард Солонгосын Ерөнхийлөгч 7 жилийн өмнө түүний эцэг Жим Жон Ил Бээжинд айлчлах үед хөлөглөж ирсэн шар судалтай ногоон галт тэргээр иржээ.

Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким АНУ-н Ерөнхийлөгч Доналт Трамптай уулзах уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй энэ цагт Умард Солонгосын эрх баригчид хөдөлгөөнд орж, өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын дээгүүр албаныхан Шейцар улсад айлчлал хийсэн нь АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалттай холбон тайлбарлаж байгаа билээ.

Be the first to comment

Leave a Reply