Лондонд орон сууцны барилга шатаж наад зах нь 6 хүн амь үрэгджээ

Орон нутгийн цагаар Лхагва гарагийн шөнө Лондон хотод 24 давхар орон сууцны барилга бүрэн галд автаж одоогийн байдлаар 74 хүн түлэгдэж бэртээд байгаа бол эрх баригчдын мэдээлж буйгаар наад зах нь 6 хүний амь үрэгдээд байна. Галыг бүрэн унтрааж дуусаагүй байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид ч өсч магадгүй байгаа гэнэ.
Лондон хотын зүүн хэсэгт орших Grenfell Tower барилгад гарсан галын дуудлагаар галын 40 орчим машин, түргэн тусламжийн 20 машин 200 орчим гал сөнөөгчид ажилласан байна.
Одоогоор галын учир шалтгаан тодорохой бус байна. 1974 онд ашиглалтад орсон тус барилга бүрэн галд шатсан тул дахин ашиглах боломжгүй болсон тухай хэвлэлүүдэд онцолж байгаа юм. Тухайн барилгад нийт 120 айл оршин суудаг байжээ.

Be the first to comment

Leave a Reply