Өчигдөр Мэрилэндэд болсон халдлагад Монгол иргэн амь үрэгджээ

Өчигдөр өглөө (Лхагва гараг) Мэрилэнд мужийн Elkton хотын оршин суугч, 37 настай Radee Prince гэгч өөрийн ажиллаж байсан чулууны үйлдвэрт хамт ажиллагсдаа буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа.

Хэрэгтний суманд 5 хүн оногдож улмаар 3 хүн нь нас барсны нэг нь Монгол хүн байжээ. Амь алдсан хүн нь 53 настай Түдэвийн Баярсайхан байсан байсан бөгөөд тэрээр “Advanced Granite Solutions” компанид ажилладаг байжээ. Талийгаачийн эхнэр Долгорсүрэнгийн Гэрэлмаа” Ассошиэтэд Прэсс Агентлагт” өгсөн ярилцлагадаа талийгаач хэрэг гарахаас өмнө гэмт хэрэгтний ширүүн дориун ааш авирын тухай хэд хэдэн удаа ярьж байсан байна. Талийгаачийн гэр бүл 2005 онд Монголоос ирсэн, Арлингтон хотод амьдардаг гэр бүл ажээ.

5 хүн буудсан гэмт этгээд улмаар Вашингтон, Delaware мужууд руу дайжсан бөгөөд өөрийн таньдаг 2 ч хүнийг мөн буудаж гэмтээсний дараа түүнийг 10 цагийн дараа баривчлаад байна.

Хэрэг үйлдэх сэдэл нь одоогоор бүрэн тогтоогдоогүй ч хэрэгтэн Мэрилэнд дэхь компанис бусдыг зодсон хэргээр ажлаас халагдсан байжээ. Улмаар шүүхийн баримтад авагдсанаар хэрэгтэн галт зэвсэгтэй холбоотой хэрэгт тэнсэн харгалзах ялтай байсан, байрны түрээсээ төлж чадахгүй хоцордог , улмаар замын хөдөлгөөний зөрчилтэй торгууль байнга авдаг нэгэн байсан бололтой.

Be the first to comment

Leave a Reply