Өглөө Метро замаас гарсан осол гарчээ

Өнөөдөр өглөө East Falls Church буудлын орчимд Silver шугамын метроны тэрэг замаас гарсан осол гарч, улмаар West Falls Church – Ballston буудлуудын хооронд Orange, Silver шугамын метроны үйлчилгээ бүрэн хаагдаад байна.

Метроны үйлчилгээ өдрийн турш хаалттай байх бөгөөд эдгээр буудлуудын хооронд буухиа автобус үйлчилж байгаа юм. Мэргэжлийн байгууллага энэ ослыг хөнгөн осол гэж мэдээлж байгаа юм.
Осол өглөөний 6.30 орчимд гарсан бөгөөд тухайн үед 75 зорчигч байжээ. Одоогоор 2 хүн хөнгөн бэртэлтэй үзлэг шинжилгээндхамрагдаж байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply