Мексик улсад 8,1 баллын газар хөдөлж, амь үрэгдэгсдийн тоо 32-д хүрээд байна

Орон нутгийн цагаар урьд шөнө дундаас өмнөхөн Мексик улсад хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн голомт тус улсын Oaxaca мужийн эргийн ойролцоох Номхон далайн гүнд бүртгэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн хүч рейхтерийн шаталбараар 8.1 баллд хүрсэн байна.

Тус мужийн захирагчийн өнөөдөр өглөө хэвлэлд өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 32 хүрээд байгаагийн 23 нь тус мужийн иргэд байгаа гэнэ.
Энэ удаагийн газар хөдлөлт тус улсад ойрын хугацаанд тохиолдоогүй хүчтэйд тооцогдож байна. Хамгийн сүүлд 1932 оны 06 сарын 03-нд Мексик улсад болсон газар хөдлөлт энэ удаагийн газар хөдлөлтийн хүчтэй дүйх бөгөөд тухайн үед газар хөдлөлтийн улмаас 400 орчим, харин газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамийн улмаас 75 хүн амь үрэгдэж байжээ.

[acadp_listings]

Be the first to comment

Leave a Reply