Сурагчдын дунд сургуулийн харъяалалд өөрчлөлт орно

Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургууль 6 дахь дунд сургууль (Middle School- цаашид дунд сургууль гэх) нээхтэй уялдуулж одоогийн дунд сургуулиудын бүсчлэлд өөрчлөлт оруулахаар бэлтгэл хангаж байна.

2019 оны 9 сараас одоогийн “Stratford building” барилгад шинээр дунд сургууль нээх бөгөөд тус барилгад одоо үйл ажиллагаа явуулж буй “H-B Woodlawn” болон “Stratford Programs”-уудийг мөн 2019 оны 9 сард ашигиглалтад орох, Wilson School (хуучин Монгол Сургууль)-ийн суурин дээр баригдаж буй шинэ барилгад шилжүүлэхээр төлөвлөөд байгаа билээ.

Шинэ дунд сургууль 1000 орчим сурагчийн багтаамжтай байх бөгөөд ингэснээр 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургууль нийт 6 дунд сургуультай үйл ажиллагаа явуулж эхлэх юм.

Дунд сургуулиудын харъяаллын бүсчлэлийг өөрчилснөөр одоо үйл ажиллагаа явуулж буй дунд сургуулиуд, тухайлбал “Swanson”, “Williamsburg” сургууиудын ачааллыг дорвитой багасах, улмаар ачааллыг 6 дунд сургуулиуд жигд хуваарилах шийдвэрлэх алхам болох ажээ.

Энэ өөрчлөлттэй холбоотой олон нийтийн санал сэтгэгдлийг сонсох ажлын хэсэг байгуулагдан ажиллах байгаа бөгөөд тус ажлын хэсгээс хэд хэдэн олон нийтийн цуврал сонсгол хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна. Эдгээрийн анхны арга хэмжээнүүдэд:

  • 10 сарын 02-ны Даваа гарагийн орой 7-9 цагт “Yorktown High School” (Арга хэмжээг APS телевизээр шууд дамжуулна);
  • 10 сарын 04-ны Лхагва гарагийн орой 7-9 цаги “Kenmore Middle School” дунд сургууль дээр тус тус зохион байгуулна.

2019 оны 09 сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх дунд сургуулийн шинэ бүсчлэлд одоогийн 4,5,6-р ангиудад сурч байгаа сурагчид хамаарах ажээ.

Дашрамд дурьдахад Монгол сургууль хичээллэж байсан Wilson School-ийн суурин дээр 775 хүүхдийн багтаамж бүхий шинэ сургуулийн барилга барих төслийг 2014 оны 12 сард Сургуулийн Удирдах Зөвлөл баталсан юм. Энэ төсөл нийт 100 орчим сая долларын төсвөөр хэрэгжих бөгөөд 2019 оны 09 сард ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөөд байна.

Be the first to comment

Leave a Reply