ЕСДҮГЭЭР САРД МОНГОЛД ИРЭХ ИРГЭДИЙГ ТУСГААРЛАХ БАЙРУУД

Есдүгээр сард эх орондоо ирэх иргэдийг хаана тусгаарлах талаар УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр мэдээллээ.

  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын нислэгээр ирэх хүмүүсийг “Амар” зорчид буудал, “Баянбайгаль” амралтын газар, “Сод Эра” эмнэлэгт
  • Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирэх хүмүүсийг “Амар”, “Би Жи”, “Ворлд Монголиа” зэрэг зочид буудалд
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг “Тоёока Инн”, “Вензоу” зочид буудалд
  • Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирэх иргэдийг “Сүнжин гранд”, “Хавана” зочид буудалд
  • Есдүгээр сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг “Тоёоко инн” зочид буудалд
  • Есдүгээр сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зэрэг амралтын газарт
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг “Намуун”, “Тайж”, “Зүчи” зорчид буудалд
  • Есдүгээр сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг “Монголика”, “Дрийм” зочид буудал болон “Сэлбэ” сувилалд
  • Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирэх иргэдийг “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудалд
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатарын нислэгээр ирэх иргэдийг “Ивээлэн”, “Вайт хаус”, “Энх саран”, “Тулгат” зэрэг зочид буудал, сувилалд тус тус тусгаарлана.
  • Есдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотоос хөөрч, аравдугаар сарын 2-ны өдөр Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирэх иргэдийг “Наранбулаг”, “Эрхэс”, “Корпорэйт” зэрэг зочид буудалд тусгаарлан ажиглах болно гэжээ.

Be the first to comment

Leave a Reply