“Nationals” тоглолтын улмаас өнөөдөр орой ДС-д метро 1 цагаар сунгаж ажиллана




Өнөөдөр ДС-ийн Southwest дүүрэгт 2 томоохон үйл явдал нэгэн зэрэг өрнөж, тухай орчинд замын хөдөлгөөнд багаггуй түгжрэл үүсэх төлөвтэй байна.Эдгээрийг товч тодруулбал нэгдүгээрт сүүлийн хэдэн жилийн турш барилгын ажил үргэлжилж буй “The Wharf” цогцолборын нээлт өнөөдөр орой болох юм. Тус цогцолборын нээлтэд 20 000 хүн оролцох тооцоо бий ажээ. Тус цогцолборт байрлах концертын “The Anthem” талбайд арга хэмжээ болох бөгөөд оройн 6:30 эхний зочдоо хүлээн авах юм.
Үүний зэрэгцээ National Park спорт цогцолборт “Nationals”, “Cubs” багуудын шувтаргын тоглолт болох ажээ.
Эдгээр чухал үйл явдлууд давхцаж буй, тоглолтууд орой тарах тул метроны шугам энгийн цагийн хуваариас 1 цагаар орой хаах тохирлолцоонд хүрчээ.
Дашрамд дурьдахад метроны шугамыг 1 цагаар сунгахад $100,000 төлбөр төлөх тохиролцоо хийсэн байна.

Be the first to comment

Leave a Reply