Дээд шүүхийн шүүгч Neil Gorsuch тангараг өргөж байна

Шинэ шүүгчийг олны анхаарал татсан хуучин хэргүүд хүлээж байна

Өнөөдөр АНУ-н дээд шүүхийн шүүгчээр шинээр томилогдоод буй Neil Gorsuch тангараг өргөж байна. Тэрээр өнгөрсөн оны 2 сард таалал төгссөн Antonin Scalia-ийн орыг залгаснаар АНУ-н дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах болж байгаа юм.АНУ-н Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч санал болгож Сенат батламжилдаг. Өнгөрсөн онд АНУ-н Ерөнхийлөгч асан Барак Обамагийн санал болгосон хүнийг Сенат дахь Бүгд Найрамдахчууд хүлээж аваагүйгээс дээд шүүхийн суудал өдий хүртэл дутуу байсан бөгөөд Ардчилсан намын бүлэг энэ удаагийн БН-н Ерөнхийлөгчөөс санал болгосон шүүгчийг унагааж “өшөө авах” нь тодорхой болоод байсан юм. Нэгэнт Ерөнхийлөгч Тампийн санал болгосон Neil Gorsuch -д Сенат дахь Ардчилсан намын бүлгээс хангалттай санад авч чадахгүй нь тодорхой болсон тул олонхи БН-чууд “Nuclear” арга хэрэглэж хүчээр батламжлаад байгаа билээ. Ерөнхий шүүгчийн шүүгчид нэр дэвшүүлэгч Сенатаас 60 саналаар батлагддаг хуулийг өөрчилж 51 болгож өөрчилснөөр БН-уудын саналаар Gorsuch “амь гарсан” юм.
Өнөөдөр өглөө Үндсэн хуулинд тангарах өргөх ёслолыг үйлдсэн тэрээр үдээс хойш Дээд Цагаан Ордонд шүүгчийн тангараг өргөж олон нийтийн ёслолд оролцох гэж байна.

Дашрамд дурьдахад АНУ-н дээд шүүх буюу Supreme Court нь АНУ-н эрх зүйн тогтолцооны хамгийн дээд шүүх бөгөөд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хамт нийт 9 гишүүнтэй байдаг. Дээд шүүхийн гишүүний албан тушаал насан туршийн байдаг. Харин шүүгч сайн дураар огцорч, чөлөөнд гарч болдог, эсвэл шүүгчийн бүрэн эрхийг Конгресоос дуусгавар болгох эрхзүйн боломж нь нээлттэй байдаг байна.

Өнөөгийн АНУ-н Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгчээр John Roberts ажиллаж байна.

Be the first to comment

Leave a Reply