Шинэ Зеланд улс гар утсаа шалгуулахаас татгалзсан зорчигчдыг $3270-р торгоно.

Шинэ Зеланд улсад ирж буй зорчигчдод хилийн шалган нэвтрүүлэх цэгт өөрсдийн гар утас, таблет юм уу компьютерийн нууц үгийг оруулж, гаалийн ажилтанд шалгуулах шаардлага тавьж болдог байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхээс татгалзсан нөхцөлд 5000 Шинэ Зеланд доллар буюу ойролцоогоор 3270 ам.долларын торгууль ногдуулдаг ажээ.

Энэ нь тус улсын хууль тогтоох байгууллагаас 2018 онд баталсан “Customs and Excise Act 2018” нэртэй хууль энэ долоо хоногт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой бөгөөд гаалийн ажилтнууд аялагчдын цахим төхөөрөмжид агуулсан мэдээллийг шалгах, улмаар аливаа мэдээллийг хуулж авах эрхтай болжээ. Хэдийгээр тус улсын эрх баригчид энэ хууль нь тус улсад зоригчдод төдийлөн үр нөлөө багатай гэж мэдэгдэж байгаа ч гаалийн ажилтан сэжигтэй гэж үзсэн аялагчдын цахим төхөөрөмжид нэгжлэг хийх, нэгжлэг хийлгэхээс татгалзсан зорчигчдын төхөөрөмжийг хураан авах эрх олгож байгаа нь Олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхаарлын төвд ороод байгаа юм.

Тус улсын эрх бүхий байгууллагаас гаргасан тайлбарт гаалийн ажилчид шалгах шаардлагатай зорчигчдын цахим төхөөрөмж /гар утас/-ийг airplane mode-д тавьж, зөвхөн тухайн төхөөрөмжид хадгалсан мэдээллийг шалгах бөгөөд харин тухайн зорчигчдын онлайн /cloud/-д хадгалсан мэдээлэлд нэвтрэх эрхгүй юм байна. Энэ шийдвэр нь мөн шүүмжлэгчдийн бай болж байгаа бөгөөд Cloud технологи өндөр хөгжсөн өнөө цагт гар утсан дээрээ нууцлалтай мэдээлэл хадгалж аялдаг гэмт хэрэгтнүүд байхгүй тул үр дүн багатай хууль  гэсэн байр суурьтай иргэд олон байгаа гэнэ.

Энэ хууль Шинэ Зеландын иргэд болон гадаадын зорчигчдод адил тэгш үйлчлэх ажээ.

Харин АНУ-н гаалийн ажилчид сэжиг бүхий зорчигчдын цахим төхөөрөмжийг хураан авч шалгах эрхтэй байдаг бөгөөд 2016 оны статистик мэдээгээр гааль дээр зорчигчдоос нийт 23,877 төхөөрөмж /гар утс, компьютер г.м/ хураан авч шалгасан байна.

Хүний эрхийн байгууллагаас гаргасан мэдээнд дурьдсанаар АНУ-д аялагчдын цахим төхөөрөмжийг хурааж шалгах талаар хуулийн тодорхой заалт байдаггүй ажээ. Аялагчид гааль дээр хувийн цахим төхөөрөмжөө шалгуулахаас татгалзах нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл болохгүй ч АНУ-н иргэдийн хувьд түр саатуулагдах, цахим төхөөрөмжөө хураалгах гэх мэт хүндрэл үүсч болох бол гадаадын иргэд гаалийн ажилтны шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр АНУ-н хил дээрээс буцаагдах хүртэл эрсдэлтэй тулгарч болохыг анхааруулсан байна.

Be the first to comment

Leave a Reply