АНУ-д коронавирусын халдвараар нас барсан хүний тоо 41 хүрлээ

Өнөөдөр, 3 сарын 12-ны оройн 10 цагийн байдлаар АНУ-д коронавирусын халдвартай нь батлагдсан 1600 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол халдварын улмаас нас барсан хүний тоо 41 хүрээд байна.

Мөн вирусын халдвартай холбоотой өнөөдөр АНУ-д болсон олны анхаарал татсан үйл явдлууд:

  • Disneyland болон Walt Disney World төвүүд хаалгаа барилаа
  • Ohio, Maryland болон Kentucky мужууд даяар ЕБС-н сургуулиуд хаагдлаа
  • Ерөнхийлөгч Доналт Трамп болон Дэд Ерөнхийлөгч Mike Pence нартай Mar-a-Lago-д уулзсан Бразилийн албан хүн коронавирустэй нь батлагджээ. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч нарт одоогоор шинжилгээ авах шаардлагаггүй хэдий ч нөхцөл байдлыг ажиглаж байна гэжээ.
  • АНУ болон дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийн уналт үргэлжилж, дэлхийг нийтийг хамарсан санхүүгийн хямрал нүүрлэж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж эхэллээ. Өнөөдрийн арилжаагаар Dow Jones industrial дундаж 10 хувь унасан нь 1987 оноос гараагүй огцом уналтад тооцогдож байна.
  • Ерөнхийлөгч Трамп Европын 30 орчим орны иргэдийг АНУ-р оруулахыг хориглох шийдвэр гаргасан нь Европын орнуудын эрс эсэргүүцэлтэй тулгараад байна.
  • Цагаан Ордон, Конгрсеийн Ордон болон Пентагоны барилгууд дахь жуулчдын аялалын хөтөлбөрүүдийг цуцаллаа
  • “Smithsonian” байгууллагаас Вашингтон ДС болон Нью Иорк хотууд дахь музейн бүх салбарууд болон “National Zoo” -г ирэх 3 сарын 14-ны Бямба гарагаас эхлэн түр хугацаагаар хаахаар боллоо
  • Холливүүдийн Жүжигчин  Tom Hanks шинэ вирусын халдвараар өвчилсөн гэдгээ зарласан нь олны танил алдартнуудаас өвчилсөн анхны тохиолдол боллоо.
  • Канадын Ерөнхий Сайд Justin Trudeau сайн дураар гэрийн крантинд байгаа гэдгээ зарлажээ. Түүний эхнэр аялалаар яваад ирсний дараа ийм шийдвэр гаргасан гэнэ.

 

Be the first to comment

Leave a Reply