Умард Солонгос баллистик пуужин харважээ

Орон нутгийн цагаар Бямба гарагт Умард Солонгос баллистик пуужингийн туршилт хийсэн ч амжиогүй болсон тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.АНУ-н Номхон Далайн цэргийн тойргийн командын төлөөлөгчийн мэдээлснээр пуужин хөөрсөн даруйд тус улсын нутаг дэвсгэрт дэлбэрсэн ажээ. Умард Солнгосын цэрэг армийн хөдөлгөөнийг нэг бүрчлэн ажиглаж буй АНУ-н цэргийн мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар амжилтгүй туршсан пуужин нь дунд тусгалын KN-17 гэх пуужин байж болохоор байгаа бөгөөд энэ пуужинг хөдөлгөөнт явуулын сууринаас харвадаг байна.
Өрнөсөн үйл явдлын талаар Умард Солонгосын хэвлэл мэдээлэл таг чиг байгаа гэнэ.
Атланта хотод хуралд оролцоод буцаж явсан АНУ-н Ерөнхийлөгч Доналт Трамп Air Force One онгоцонд энэ мэдээг авсан бөгөөд тэрээр ийнхүү жиргэжээ.

 

Be the first to comment

Leave a Reply