Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн

Умард Солонгост явуулсан Өмнөд Солонгосын дипломат үйл ажиллагааны үр дүнд хоёр солонгос дээд хэмжээний уулзалт хийх тохиролцоонд хүрчээ.

Улмаар Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун Өмнөд Солонгосын эсрэг цөмийн болон бусад уламжлалт цэргийн халдлага довтолгоо хийхгүй гэдгээ амлаж, цаашид АНУ-тай хэлэлцээний ширээнд сууж, хэрэв Умард Солнгосын эсрэг ямар нэгэн цэргийн халдлага хийхгүй баталга гаргасан нөхцөлд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах талаар яриа хэлэлцээрт оролцоход бэлэн гэдгээ эмэдэгдсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

ЭНэ талаар ӨМнөд СОлонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлыг хариуцсан нарийн бичгийн дарга Chung Eui-yong албан ёсны мэдэгдэлд дурьджээ.
Мэдэгдэл гарсны дараа АНУ-н Ерөнхийлөгч Твитерт өөрийн байр суурийг илэрхийлж ‘…хоёр солонгосын яриа хэлэлцээр ахиц гарч байж магадгүй байна. ЭНэ чиглэлээр холбогдох талууд идэвхийлэн ажиллаж байна. Дэлхий нийт анхааралтай ажиглаж байна! Хоосон горьдлого байж ч болох, ямартаа ч аль ч чиглэлд АНУ-н шийдэмгий алхам хийхэд бэлэн!’ гэжээ.

 

Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүй байдлыг хариуцсан нарийн бичгийн дарга Chung Eui -р ахлуулсан 10 орчим дипломатууд Умард Солонгос 2 өдөр ажиллаж яриа хэлэлцээр хийсний дараа ийм үр дүнд хүрсэн туай мэдээлж байна.

Өмнөд Солонгосын мэдээлж буйгаар 4 сарын сүүлээр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэе Ин, Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким нар анх удаа биечлэн уулзах бололтой.

Be the first to comment

Leave a Reply