Нью-Иорк хотод террорист халдлага үйлдэх оролдлого гарлаа

Өнөөдөр өглөө ажил цуглах цагаар Нью-Иорк хотын Times Squire метроны буудлын тунельд террорист халдлага үйлдэх оролдлого гарч, улмаар хэргийг үйлдсэн сэжигтэн баригдаад байна. Тус хотын цагдаагийн газраас зарласан хэвлэлийн хуралд сэжигтэн 27 настай Akayed Ullah гэгч байсан бөгөөд Бангладеш улсын харьяат байжээ. Тэрээр биедээ тэсрэх төхөөрөмж бэхэлсэн байсан бөгөөд улмаар метроны хонгилд тэслэх гэж оролдсон нь хяналтын камерт үлджээ. Азаар сэжигтэн гар аргаар хийсэн болхи хийцийн төхөөрөмж ашигласан тул дэлбэрээгүй бөгөөд, сэжигтэн гар, хэвлийн тус газраа багагаггүй хэмжээний түлэгдэлтэй баригдаад байна.

Хэрэг явдлын улмаас сэжигтнээс өөр ноцтой бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй бололтой.

Be the first to comment

Leave a Reply