Ерөнхийлөгч Барак Обамагийн Номын санг Чикагод байгуулна

Одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрэмжит номын санг Чикагогийн Их Сургуулийн ойролцоох “Jackson Park”-д байгуулах болсон тухай шийдвэр гаргах түвшний эх сурвалж Ассошейтэд Прэс агентлагт мэдээлжээ.
Одоогоор энэ шийдвэрийг албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Одоогоор энэ шийдвэрийг албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Барак Обама улс төрд хөл тавихаас өмнө Чикагогийн Их Сургуульд эрхзүйн хичээл заадаг байсан бөгөөд ийнхүү ерөнхийлөгчийн нэрэмжит номын санг гэмт хэргийн гаралт ихтэй, ажилгүйдлийн түвшин өндөртэй тус бүсд барьснаар эдийн засаг, нийгмийн томоохон өөрчлөлт авчирна гэж тооцож байгаа бололтой.
Чикагогийн Их Сургуулийн тооцож буйгаар Ерөнхийлөгч Барак Обамагийн Сангийн харьяанд ажиллах тус номын сан ашиглалтад орсноор жил бүр олон зуун мянган жуулчдын анхаарлыг татах эх үүсвэр бий болохоос гадна тус хотод олон мянган ажлын байр бий болох таатай хөрс бий болохоор байгаа ажээ.
Обама сангийн Номын сангийн барилгын архитектур дезайныг гүйцэтгэх эрийн төлөө 140 орчим архитектурын компани өрсөлдсөнөөс Нью Иорк хотод төвтэй “Tod Williams Billie Tsien Architects” компани ялж, ажил гүйцэтгэх эрхийг өнгөрсөн жил авсан байна. “Tod Williams Billie Tsien Architects” компани тус Их сургуулийн Дэвид Логаний Соёл Урлагийн төвийн архитектур дезайныг гүйцэтгэсэн байна.
Обама сангийн Номын санг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Дашрамд дурьдахад одоогийн тэргүүн хадагтай Мишель Обама тус хотод өсссөн бөгөөд Чикагогийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төвд ажиллаж байсан бол Обамагийн гэр бүл тус их сургуулийн кампусын ойролцоо эдлэн газар, хаус эзэмшдэг байна.

Be the first to comment

Leave a Reply