Сургуулиас үнэгүй хоол авах эрхтэй хүүхэд бүрт $376 олгоно

Виржиниа мужийн Нийгмийн Халамж Үйлчилгээний Яамнаас улсын сургуулиудад сурдаг, улмаар Free lunch авдаг сурагчдад EBT буюу үнэгүй хүнс авах карт олгохоор болжээ.

Энгийн үед SNAP (Food Stamp) гэж нэрийддэг энэ хөтөлбөрийг цар тахлын улмаас сургууль дээр авах үдийн хоолоо авах боломжгүй байгаа хүүхдүүдэд зориулж Pandemic EBT card (P-EBT) нэрийн дор олгох бөгөөд энэ картаар үдийн хоол үнэгүй авах эрхтэй хүүхэд тус бүрт өдрийн $5.70 тооцож мөнгийг сар бүр шилжүүлэхээр болж байна. Энэ мөнгийг гэр бүлүүд зөвхөн хүнс худалдан авахад зарцуулах бөгөөд энэ хөтөлбөр дээд тал нь сургуулийн 66 өдөр үргэлжлэхээр байна.

Харин одоо SNAP мөнгө авдаг өрхүүдийн сарын мөнгө дээр хүүхдэд оногдох мөнгийг автоматаар нэмж олгох юм.

Энэ тэтгэмжид хамаарах хүүхдүүдийн мэдээллийг сургуулиуд мужийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэх тул өрхүүд энэ картыг авахын тулд ямар нэгэн өргөдөл гаргах шаардлагггүй бөгөөд SNAP авч байгаагүй өрхүүдэд хүнсний  P-EBT картыг шуудангаар илгээх ажээ.

Хэрэв хоолны карт авах эрхтэй ч 6 сарын дунд үеэс хойш шуудангаар карт хүлээж аваагүй өрхүүд (804) 726-7000 тоот утсаар холбогдож мэдэгдэх хэрэгтэй.

Албан ёсны мэдээний дэлгэрэнгүйг  ЭНД ДАРЖ үзнэ үү.

Be the first to comment

Leave a Reply