Ерөнхийлөгч Обамагийн Цагаан ордонд үлдээж буй захидал

Эрхэм Америкийн Ард түмэн танаа,
Албан хашиж буй Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан захидал бичиж Зууван танхим (Oval)-д үлдээдэг тогтсон уламжлалтай билээ. ҮҮний утга учир нь өөрсдийн мэдлэг, юу сурч мэдсэн туршлагыг хуваалцах, улмаар төрийн залгамж авч буй хүнд манай гараг дээрх хамгийн дээд албан тушаалтай хамт ирдэг өндөр дээд хариуцлагыг сахин хангаж, эрх чөлөөт ертөнцийг манлайлахад ардын оюун ухааны захиас багадахгүй гэдэг илэрхийлэл мөн.


45 дахь Ерөнхийлөгчид энэхүү захидлыг үлдээхээс өмнө би 44 дэхь Ерөнхийлөгчөөр ажиллах эрхэм боломж олгосон та бүхэнд дахин талархал илэрхийлж буйг хүлээн авна уу. Энэ албанд ажилласан хугацаанд олж хурамтлуулсэн мэдлэг туршлагыг би зөвхөн та бүхнээс суралцсан билээ. Өргөн олныдэмжлэгээр би сайн Ерөнхийлөгч байж, нэр төртэй эр хүн болж төлөвшсөн юм.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд миний эрч хүч нөхөж байсан өөдрөг бүхэн, эцэж цуцашгүй чанар, итгэл найдварын эх ундарга нь ард түмэн та бүхэн байв. Бидэнд тулгарсан эдийн засгийн хэцүү хямралын үед айл хөршүүд, хамт олон биендээ харамгүй гар сунгаж чаддагийн амьд гэрч нь би болж байлаа.Мөн Чарлестоны нэгэн сүмд уй гашууд автаж, гарц шийдэл нэхсэн-улмаар энэрэл нигүүслийг олж чадсан гэр бүлүүдийн уй гашууг хуваалцаж би хамт байсан.
Сургууль төгссөн залуус, цэргийн албанд шинээр элссэн цэргийн албан хаагчдийн сэтгэл зүрхний дуудлагатай би хамт байж нугасны мэдээ алдсан нэгэнд хүртэхүйн мэдрэмж олгож, үхлийн ирмэгт байсан шархтай цэрэг дайчдад дахин алхах боломж олгосон суут эрдэмтэдтэй учирч байлаа. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нээгдсэний ачаар амьдрал нь өөрчлөгдсөн Америкчууд, гэрлэх эрх тэгш эрхээр хангагдаж элэг бүтэн амьдралд хүрсэн гэр бүлүүдийг ч бид харсан.

Бидний бяцхан залуу үеийнхэн өөрсдийн үйл зүтгэл, өрөвч нинжин сэтгэлээр бидэнд цагаач дүрвэгчдэд гар сунгаж туслах ёстойг, энх тайвны төлөө, бие биенээ энэрч хайрлах ёстойг ойлгуулан сануулж байсныг ч би мартаагүй.
Мөн би ёс журамтай, тууштай, өөдрөг, энэрэнгүй, өдөр тутмын иргэний үүргээ нэр төртэй биелүүлж буй, улмаар бидний ирээдүйг нугарашгүй бат бөх хадгалж чадах ард түмнийг харж байна. Бид бүгд үзэл бодол эс харгалзан иргэний ариун үүргээ нөр төртэй биеүүлэхэд өөрсдөөс шалтгаалах бүхнийг гүйцэтгэх хэрэгтэй. Бид зөвхөн сонгуулийн эрх ашгаар,эсвэл зөвхөн өөрсдийн хувийн явцуу ашиг сонирхлоор бус алсын өргөн хараагаар асуудалд хандацгаая.
Та бүхний алхам бүрт би та бүхэнтэй хамт байх болно.
Хэрэв бидний ажил урагшгүй мэт санагдах тутамд Америк улс зөхөн ганц хүний үйл хэргээс хамаардаггүй гэдгийг байнга санаж яваарай. Бидний ардчиллын цорын ганц амин сүнс нь “Бид, Бид бол Ард Түмэн, Бид хамт ялан дийлнэ” гэдэг санаа юм.
Тийм ээ, бид чадна!
Ерөнхийлөгч Барак Обама

Be the first to comment

Leave a Reply