Цагдаагийн ажилтан сургууль дээр буу алджээ

Өнөөдөр өглөө АЛександриа хот дахь нэгэн дунд сургууль дээр цагдаагийн ажилтан буу алдсан хэрэг гарчээ.

Мягмар гарагийн өглөөний 9:10 минутын орчимд 1005 Mount Vernon Ave хаягт байх ‘George Washington’ Дунд Сургууль дээр томилогдон ажилладаг цагдаагийн төлөөлөгч (Resource officer) сургуулийн барилга дотор өөрийн эзэмшлийн буу алджээ. Одоогоор хэрэг явдлыг санамсаргүй хувь хүний алдаа гэж үзэж байгаа ч тухайн цагдаагийн ажилтныг түр үүрэгт ажлаас нь чөлөөлж хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлжээ.

Хэрэг явдлын улмаас одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд хичээл хэвийн хичээллэж байна.

Be the first to comment

Leave a Reply