Цагдаагийн газрын сэрэмжлүүлэг




Сүүлийн үед хотын оршин суугчидтай утсаар холбогдож хотын Цагдаагийн газрын нэрээр хандив гуйх тохиолдол гарах болжээ. Энэ нь залилангийн үйлдэл гэдгийг цагдаагийн газраас мэдэгдэж байна. Залилан үйлдэгчид хотынцагдаагийн газар иргэдийн аюулгүй байдлыг сайжруулах олон нийтийн ажилд хандив цуглуулж байгаа гэсэн нэрийдлээр иргэдээс мөнгө авахаар оролдож байгаа гэнэ.

Энэ тухай цагдаагийн газар иргэдэд сэрэжлүүлээд хотын цагдаагийн газар утсаар иргэдээс хандив цуглуулах ажил огт хийдэггүй гэдгийг анхааруулж байгаа юм.
Тиймээс ийм төрлийн дуудлага авсан бол хариу өгөхгүй байх, улмаар төрийн байгууллагуудын нэр барьсан дуудлагад өөрсдийн хувийн мэдээлэл, банкны мэдээллийг огт өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Учир нь ийм төрлийн залилан хийж буй хүмүүс тухайн хүний мөн эсэхийг баталгаажуулахын тулд гэсэн тайлбартайгаар SSN болон банкны нарийн мэдээллийг асуудаг ажээ.

Арлингтон хотын Цагдаагийн Газар

Be the first to comment

Leave a Reply