Powerball-ийн хонжворын сан $478 саяд хүрчээ

Урьд шөнийн Powerball сугалааны хонжворт азтан таараагүйгээс тус сугалааны хонжвор $478 саяд хүрээд байна. АНУ-ын бүх мужид тоглодог энэ сугалаанд сүүлийн 3 сард азтан тодроогүй тул хонжворын сан ийнхүү хуримтлагдаад байгаа юм.
Дашрамд дурьдахад Powerball сугалаанд хожих магадлал 292,2 сая тохиолдолд 1 байдаг бол жижиг хонжворууд, тухайлбал $4-$1 сая хүртэл хонжвор таарах магадлал 25-д 1 гэж тооцдог байна.
Powerball сугалааны дараагийн хонжвор Бямба гарагт болох юм.

Be the first to comment

Leave a Reply