Арлингтонд хаусны үнэ 5 хувиар өсчээ

Үл хөдлөх хөрөнгийн Long & Foster компанийн тайланд дурьдсанаар Арлингтон хотод хаусны (house-цаашид хаус гэх) үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 хувь өссөн дүнтэй гарчээ. Өнгөрөн онд Арлингтон хотод борлуулагдаж буй хаусны үнэ 595000 доллар байсан бол энэ жил 625000 доллар болж өссөн байна.
харин зах зээлд борлогдох боломжтой хаусны олдоц өнгөрсөн оныхоос 9 хувь буурсан нь зэргэлд хотуудтай харьцуулахад харьцангуй бага бууралтад тооцогдож байгаа юм. Жишээ нь Alexandria, Fairfax County, Loudoun County, Prince William гэх мэт хотуудад зах зээлд бэлэн байгаа хаусны олдоц хоёр оронтой хувиар буурсан бөгөөд Prince William орчимд энэ үзүүлэлт 30 хүртэл хувийн бууралттай байна.
Арлингтон хотод үл хөдлөх хөрөнгийн буюу хаусны борлуулалт хамгийн сайтайд тооцогдож байгаа бөгөөд зах зээлд гарч буй хаусны борлуулалт 99.5 хувь гэж гарчээ.
Мөн Британи Европын Холбооноос гарч буйтай холбогдож моргэжийн зээлийн хүү буурсан нь борлуулалтад эрс нөлөөлж, энэ оны намар үл хөдлөх хөрөнгийн зах зээл ихээхэн хөдөлгөөнтэй байх талаар эдийн засагчид таамаглаж байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply