АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга: Орос АНУ эсвэл Ассадын нэгийг сонго.

ОХУ-АНУ Гадаад хэргийн сайдуудын уулзалт болох гэж байна

Өнөөдөр АНУ-н Төрийн Нарий бичгийн дарга Rex Tillerson ОХУ-д хандсан тулгасан мэдэгдэл хийгээд байна. Тэрээр “…АНУ болон түүний холбоотнуудтай нэгд, эсвэл Сирийн Асад, алан хядагч Хезболла бүлэгтэйгээ хэвээр үлд…” гэжээ.

“… Бид зовж зүдэрч буй Сирийн ард түмнийг гамшгаас аврах зорилготой. ОХУ энэ зорилгод нэгдэж чухал үүрэг гүйцэтгэх боломж байна. Эсвэл одоогийн зэвсэгт бүлэглэлүүдтэйгээ үлдэж болох юм, гэхдээ энэ хэтдээ Оросын талд ашиггүй эргэх болно…Бид байдал энэ хэвээр үргэлжлэхийг зөвшөөрч хэрхэвч чадахгүй… ” хэмээн Rex Tillerson Италид Их долоогийн дээгүүр албан тушаалын дипломатуудтай шуурхай уулзалт хийсний дараа мэдэгдсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Их Долоо буюу АНУ-тай байр суурь нэгтэй холбоотнуудтайгаа хийсэн энэхүү шууррхай уулзалт АНУ Сирийн Засгийн газрын эсрэг агаарын цохилт өгснөөс хэдхэн өдрийн дараа, харин Rex Tillerson ОХУ-н Гадаад Хэргийн Сайд Сергей Лавровтой уулзахаар Москваг зорихоос хэдхэн цагийн өмнө болж буй онцлогтой юм. Дэлхий нийтийн анхаарад төвлөрч буй ОХУ-АНУ-н энэ уулзалтаар Rex Tillerson ОХУ-г Сирийн Ерөнхийлөгч Башир Ассадаас дэмжлэгээ татахыг ятгах, шаардах гол зорилго агуулж буйг ажиглагчид тодотгож байгаа юм.
Мөн Төрийн Нарийн бичгийн дарга Rex Tillerson Сирийн Засгийн газрын мэдэлд байсан химийн зэвсгийг устгах үүргээ биелүүлж чадаагүй гэдэг асуудал ч сөхөгдөж болохыг үгүйсгэсэнгүй.

Rex Tillerson цааш хэлэхдээ “…Башир Ассадын дэглэм дуусгавар болох нь нэгэнт тодорхой, харин энэ зорилгыг хэрхэн хангах, засаглалын шилжилтийг хэрхэн зөв зохистой, Сирийн дотоодын эв нэгдлийг хангасан байдлаар хийх нь нэн чухал ажил юм…” хэмээн мэдэгдээд байна.

Их долоо орны төлөөлөгчдөөс гадна дээр өгүүлсэн шуурхай уулзалтад Иордан, Катар, Саудын Араб, Турк, Арабын Нэгдсэн Эмират болон бас бус орны төлөөлөгчид оролцсон тухай мэдээлж байна. Уулзалт 1 цаг орчим үргэлжилсэн бөгөөд уулзалтын дараа дипломатууд сэтгүүлчдэд ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга уулзалтад оролцсон их гүрнүүдээс АНУ-н зүгээс Сирид авч хэрэгжүүлж болох цэргийн ажиллагаанд дэмжлэг авах, нэгдсэн байр суурьд хүрэх зорилго өвөрлөж очсон ч уулзалтад оролцсон орнууд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй нь ажиглагдаж байгаа юм.

АНУ-н Төрийн Нарийн Бичгийн даргаар сонгогдсоны дараа хэсэг хугацаанд нам жим байсан Rex Tillerson Сирид үүссэн нөхцөл байдлын дараа олны өмнө гарч ирээд байгаа нь энэ юм.

Be the first to comment

Leave a Reply